С.САРУУЛ

АТГ-аас энэ сарын 10-ны 18:00 цагт Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулж, улмаар прокуророос яллагдагчаар татсан. Тэгвэл Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс өнөөдөр С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргасан юм. Энэ талаар түүний өмгөөлөгч Ариунаа “Миний үйлчлүүлэгч С.Баярыг шүүгчийн зөвшөөрөлгүйгээр хорьсон. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн  ул мөр нотлох баримтыг үрэгдүүлж, зөөвөрлөж устгаж болзошгүй гэх үндэслэлээр саатуулсан. Бид энэ үндэслэлийг үгүйсгэж гомдол гаргасан. С.Баярт хэрэг үүсгэсэн гол үндэслэл нь Оюутолгойн гэрээний асуудал. Тэгвэл Оюутолгойн гэрээтэй холбоотой бүх материал ЗГХЭГ, УИХ, ҮАБ-ын архивт бий. Гтээл С.Баяр яаж зөөвөрлөх юм бэ. Цагдсан хорьсон ч үндэслэлгүй. Дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй гэсэн үндэслэлээ хорилоо. Монгол Улсын төлөөлөж гадаадад Элчин сайдаар ажиллахдаа албан тушаалаа өгч, шалгуулах өргөдлөө өгсөн” гэлээ.

Мөн Ерөнхий сайд асан С.Баяр шүүх хуралд хорих ангиас онлайнаар оролцсон байна. Энэ үеэр “Надад нэг сарын хугацаатай хоригдох сонин биш. Хамгийн гол нь  Оюутолгойн гэрээтэй холбоотойгоор Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёр хүнийг нь хорьсон нь Монголын нэр хүндийг дэлхийд унагаж, эдийн засагт сөрөг нөлөөтэй” гэсэн байр суурийг илэрхийлснийг өмгөөлөгч нь хэллээ.

Эх сурвалж: www.polit.mn