2023/12/14
2609.0 USD
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Цахим "Зууны мэдээ"
Бүртгүүлэх
Нэвтрэх
Эхлэл
Улс төр
Нийгэм
Хүүхдийн ертөнц
Бөхийн мэдээ
Эрэн сурвалжилга
Zuunii Medee Weekly
Цахим "Зууны мэдээ"
Үзэл бодлын чөлөөт талбар
Ярилцах цаг
Сайд ярьж байна
Зууны мэдээний зочин
Дугаарын зочин
Бизнес хөгжил
Leaderships forum
Дөрвөн хөлтэй анд
Хэвшмэл ойлголтоо өөрчилье
Монгол өв соёл
Фото
Урлаг
Эдийн засаг
Эмэгтэйчүүдийн манлайлал
Зууны нэг өдөр
Үндэсний мэдээллийн төв
Та үүнийг мэдэх үү
Сониуч нүд
Түүчээлэгч
Видео
Zuunii Medee Weekly
Н.Алтанхуяг даргын арга барагдаагүй байгаа даа
ZMS.MN
2018-04-04 20:02
 
1 мин
0
хуваалцах
1416
үзсэн
Т.САЙХАН
Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр /04.04/ цахим хуудаснаа нэгэн бичлэгийг оруулжээ. Тэрээр хоёр жилийн өмнөх яг энэ өдөр Монголд улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгил бий болсныг зарлаж байснаа хэлжээ. Мөн энэ хэлмэгдүүлэлтийн хонгилыг Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга М.Энхболд нар тэргүүлэн, удирдаж байгаа гэдгийг тухайн үед зарласан байна. Хонгилыг бий болгогчид АТГ, ТЕГ, Прокурор, Шүүхийн байгууллагыг атгаж, улстөрчдөд зохиомол хэрэг үүсгэн, тэднийг мөрдөн шалгах, намнах үйл ажиллагааг явуулж байна гэжээ. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг хоёр жилийн өмнө мэдэгдэж байсан зүйлийг өнөөдөр яагаад дахин олон нийтэд зарлах болов. Тэгэхдээ үйл явдлуудыг самбарт зурж, ихэд нухацтайгаар улс төрийн хэлмэгдүүлэлтийн хонгилыг тайлбарлажээ. Н.Алтанхуяг дарга ингэж дахин хонгил ярьсаар гарч ирсний учир юу вэ гэдэг асуулт гарч ирж байгаа юм. Н.Алтанхуягийн Ерөнхий сайд байх үеийн үйл ажиллагаатай холбоотой, тодруулбал, түүний эргэн тойронд ойрын хүрээнд нь ажиллаж байсан зарим хүнд хамааралтай хэд хэдэн хэргийг хуулийн байгууллага шалгасан, зарим ч шалгагдах шатандаа яваа. Тухайлбал “Нүүрс” хөтөлбөрөөс мөнгө завшсан гэх хэргээр Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүх шүүхээс ял сонссон, хоригдсон. Хүргэн Г.Дэнзэн мөн л хуулийн байгууллагаар шалгагдаж, шүүгдэгчийн сандалд суусан. Хүргэн Дэнзэнгээс гадна Алтанхуяг даргын хамаатнуудтай холбоотой асуудлууд ч хуулийн байгууллагад шалгагдаж байгаа тухай мэдээлэл олонтаа гарч байсан. Тэрээр өөрөө ч АТГ-т дуудагдаж, байцаалт тодруулга өгсөн. Үүнийг тэрээр улс төрийн хэлмэгдүүлэлт хэмээн тайлбарлаж ирсэн. Одоо ч тайлбарласаар байна. Ерөнхийлөгчийн зөвлөх гэдэг албан тушаалынхаа хүрээнд төдийлөн олны өмнө гарч ирэхгүй байгаа Н.Алтанхуяг дарга гэнэт цахим орчинд нухацтайгаар дахин тайлбарласан нь бодлого зорилгогүй ажил биш гэдэг нь лавтай. Арай Н.Алтанхуяг дарга хууль шүүхийн байгууллагын өмнө арга барагдаагүй байгаа даа.
Эх сурвалж: www.polit.mn
Илгээх
Холбоотой мэдээ
Олон нийтэд таалагддаг улстөрчдийг У.Хүрэлсүх, таалагддаггүйг нь Г.Дамдинням тэргүүлжээ
2026-08-17
Судалгааны МЭК байгууллагаас 2026 оны наймдугаар сарын “улс төрийн барометр”-ээ танилцуулжээ. Үүнд “Үйл ажиллаг
Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв
2026-07-28
Монгол, Солонгосын “алтан үе”: Ерөнхийлөгч И Жэ Мёны төрийн айлчлалын стратегийн өв
Ц.Идэрбат: Махны нөөцийг өмнөх жилээс илүү хэмжээгээр бэлдэх зорилготой байгаа
2026-07-24
Ц.Идэрбат: Махны нөөцийг өмнөх жилээс илүү хэмжээгээр бэлдэх зорилготой байгаа
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй
2026-07-21
Н.Энхбаяр: Хиймэл оюуны хөгжлийг хэт эрт хязгаарлах нь хөгжиж буй орнуудын боломжийг хааж болзошгүй