Үндэсний мэдээллийн төв

Л.Хэрлэн
Хариуцлагагүй байдал газар авснаас хүний амь нас эрсдэж, иргэдийн амгалан тайван байдал алдагдаж байнa. Бид дайны байдалд амьдарч байгаа юм шиг түгших боллоо хэмээн “Энхтайваны билэг” сан, Өмнөговь аймгийн иргэд хамтран сэтгүүлчдэд хандлаа. Өмнөговь аймгийн Баяндалай суманд хүнд даацын машин осол гаргаж, дөрвөн хүний амь нас эрсэдсэн бол иргэдийн эрх ашгийг хохироосон хэргүүд тус нутагт цөөнгүй гарсан гэнэ. Иргэдийн зарим нь хаана хэнд хандахаа мэдэхгүй өнгөрдөг. Хууль хяналтын байгууллагад хандлаа ч зөвшөөрөлгүй барилга, хариуцлагагүй уул уурхай эрхлэгчдэд хариуцлага хүлээхгүй байх нөхцлийг төр, хууль тогтоомж бүрдүүлж байгааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна. Тэд энэ асуудлаар сэтгүүлчдэд хандаад зогсохгүй Ерөнхийлөгч, Хууль зүйн сайд, шүүх, прокурор болон Хүний эрхийн үндэсний комисс, Ардчилсан эмэгтэйчүүдийн холбоонд хандахаа илэрхийллээ.