Б.ДАМДИН-ОЧИР

 Нийслэлд энэ жил хэд хэдэн гүүрэн гарц, гүүр, зам барихаар төлөвлөөд байгаа. Энэ үеэр зарим замыг хааж, автомашины дугаарын хязгаарлалтыг нэмэгдүүлэх эсэх талаар иргэдийн саналыг авч байна. Саналыг маргааш авч дуусна.

Тэгвэл энэ талаар нийслэлийн удирдлагууд нийтэд танилцуулсны маргааш МАН-ын генсек Д.Амарбаясгалан цахим хуудсаараа дамжуулан НИТХ-ын дарга С.Амарсайхан, Нийслэлийн Засаг дарга Су.Батболд нарт хаягласан санал илгээжээ.

Тэрээр Турк улсад ажлаар явж байгаа учир ийн цахимаар саналаа явууллаа гэсэн байв.

Мөн Д.Амарбаясгалан МАН-ын генсекийн зэрэгцээ НИТХ-ын төлөөлөгчийн сонгуульт ажилтай. Тэгэхээр тэр энэ талаар саналаа хэлэх эрхтэй гэсэн үг.

 Гэхдээ түүний саналд анхаарал татсан зүйл нэлээд байна.

Тэрээр “...Таксины үйлчилгээ үзүүлэх эрхгүй мөртлөө ачаалал ихэсгэж байгаа хувийн тэргийг журамлах, торгох, жо­лоо­дох эрхийг хаах маягаар хөдөлгөөний ачаалал бууруулах хэрэгтэй. Учир нь гурван машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаа. Мөн орон нутгийн дугаартай автомашин хотод ирж такси үйлчилгээ хийн мөнгө олдоггэсэн байв.

Мөн маргааш нь энэ талаараа тодруулж “...Замын түгжрэлийг буу­руу­лах талаар цагдаа­гийн байгууллагын төлөө­лөлтэй уулзаж байхад замын ачааллын 40-50 хувь нь хотын төв хэсгээр явж, үйлчлүүлэгч хүлээж, нэгдүгээр эгнээнд зогс­дог, хувиараа таксинд яв­даг машинуудтай хол­боо­той гэж ярьдаг. Машинтай хүн болгон шахуу такси үйлчилгээ эрхэлдэг болчихсон ийм хот гэж дэлхийд байхгүй шүү дээ. Тиймээс энэ асуудлыг ямар нэг байд­лаар журамлах нь зөв.

Xувийн машинаараа таксинд явдаг иргэдэд албан ёсны зөвшөөрөл олгож, бүртгэлжүүлэх, стандарт, дүрэм журмыг хатуу баримталдаг бо­лох зэрэг ажил хиймээр байна. Шөнө оройн ца­гаар ийм хувийн так­синд сууж яваад эд зүй­лээ мартаж буух, дээрэм­дүүлэх, хүчин­дүүлэх хэргүүд нэлээд гардаг учраас хувиараа таксинд явдаг жолооч нарыг бүртгэлжүүлснээр ийм гэмт хэргүүд арилах болно. Нөгөө талаас ажил хийж мөнгө олж байгаа хэн ч гэсэн төрдөө татвар төлөх үүрэгтэй тул хувиараа такси үйлчил­гээнд явж байгаа жолооч нарыг албан ёсны болсноор татвараа төлөх боломж гарнагэсэн тайлбарыг хийжээ.

Д.Амарбаясгалангийн хэлээд байгаа саналын хариултыг захын таарсан хүнээс асуухад л хэлээд өгөхөөр байна.

Тэрээр “...Гурван машин тутмын нэг нь зорчигч хайсан байдалтай түгжрэлд нөлөөлж байгаагэжээ. Тэгвэл гурван жолооч тутмын нэг нь суух хүн хайж явах энэ нөхцлийг хэн бүрдүүлсэн юм бэ. МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч, ноён Д.Амарбаясгалан шиг улстөрчид шүү дээ.

Ер нь Д.Амарбаясгалан­­гийн хэлээд байгаачлан төв замаар зорчигч хай­гаад явж байгаа хүмүүс чинь зээлээр авсан ма­ши­ныхаа өрийг төлж, бас дээрээс нь амьдралаа залгуулах гэж яваа л юм. Хэрэв тэр зөв тоолсон бол зам дээгүүр яваа гурван жолооч тутмын нэг нь ийм асуудалтай байна гэсэн үг.

Тэднээс МАН-ын генсек Д.Амарбаясгалан татвар авна гэжээ. Тэдний энэ ажлыг халтуур гэдэг юм. Халтуур буюу энэ түр ажлыг төрөөс биш өөрсдөө аргаа барахдаа бий болгосонажлын байрнь байгаа юм. Хар зах дээр тэрэг түрж, гурил үүрдэг халтууртай яг адилхан. Тэгэхээр тэрэгчин, ачигчийн ажил олж хийж амьдралаа залгуулж байгаа хүмүү­сээс бас татвар авч, бүрт­гэлжүүлэх үү?

Үүнээс гадна Д.Амар­баясгалан”...Машинтай хүн болгон шахуу такси үйлчилгээ эрхэлдэг болчихсон ийм хот гэж дэлхийд байхгүйгэсэн байна. “...Наад үгээ Дэлгэртээ л хэлгэдэг киноны үг бий. Түүн лүгээ МАН-ын генсек Д.Амарбаясгалан энэ үгийг цаадуулдаа л хэлэх хэрэгтэй. Товчхондоо, түүний энэ үг бол эрх баригчдын өөрсдөдөө тавьсан дүн юм.

Дээрээс нь энэ Улаанбаатар хотын авто замын ерөнхий сүлжээ ердөө 349 мянган хүн амтай, 10 044 буюу хүн амын ердөө 2.9 хувь нь л автомашинтай бай­хаар  тэртээ 1975 оны ерөнхий төлөвлөгөөний дагуу баригдсан. Тэр тооцоогоор хотын хүн амын даацын  дээд тал нь 400-500 мянган байна гэж үзсэн байдаг юм.

Гэтэл өнөөдөр Улаан­баатарт 1.3 сая хүн амьдарч, 500-аад мянган автомашин хөлхөж байна.

Хамгийн эмгэнэлтэй нь хотын автозамын сүл­жээг өргөтгөх боломж бараг байхгүй. Хэдэн жи­лийн өмнөөс албан тушаалт­нууд, улстөрчид нийслэлийн газрыг ямар ч хот төлөвлөлт, хотын ирээдүйг нь харал­гүй эмх замбараагүй ол­гож, наймаа панзны хэ­рэг­сэл болголоо гэж яригдсаар байгаад л ийм болсон. Тийм болохоор түгжрэлийн буруутан нь халтуурчид буюу хувиа­раа такси үйлчилгээ эрх­лэг­чид лав биш байгаа биз.

Тэгээд ч өнөөдөр нийс­лэлийн удирдлагууд дэлхийтэй хөл нийлүүлж, хөгжлийн туйлд хүрсэн­дээ гүүрэн гарц тавих ту­хай яриад байгаа юм биш. Дээр хэлсэн шалтгааны улмаас л доогуур биш дээгүүр зам, гарц тавих гээд байгаа юм.

Тийм болохоор МАН-ын генсек, НИТХ-ын төлөөлөгч, ноён Д.Амарбаясгаланд нэг үг дайя. Улстөрч хүн ам­наа­саа гарч байгаа хий бол­гоныг анзаарч, анхаарч, судалж байх ёстой.

Гэтэл эрх баригч намын ийм том дарга ямар ч судалгаагүй, шин­­жил­­гээгүй, бодло­гогүйгээр ард түмний эсрэг гэчихэд хол зөрөхөөргүй  “саналхэлчих шиг боллоо. Учир нь нийслэлийн төв за­маар, хөдөөгийн хээр талаар машинтай, морьтой давхиж яваа хүн бүрээс Монголын ард түмэн бүрддэг билээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин