Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийн хуулийн хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Мөнхжаргалыг өчигдөр орой /04.02/ АТГ-аас саатуулсан байна. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн 51 хувийг барьцаалсан гэх “Жаст” группийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан байна.  Үүний өмнө энэ хэрэгтэй холбогдуулан “Эрдэнэт” үйлдвэрийн худалдааны хэлтсийн даргаар ажиллаж байсан н.Амарбатыг сэжигтнээр татан саатуулсан байгаа. Түүнийг АТГ-аас яллагдагчаар татах саналаа прокурорын байгууллагад хүргүүлсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn