Т.САЙХАН
Ерөнхийлөгч Х.Баттулга Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын хаврын чуулганд өргөн барьж, хэлэлцүүлэхээр боллоо. Энэ өөрчлөлт нь хүүхдийг хүчирхийлэх гэмт хэрэгт оноох ялыг чангатгаж, энэ төрлийн гэмт хэрэгт цаазаар авах ялыг оноох тухай нэмэлт өөрчлөлт юм. Ерөнхийлөгч ХЗДХЯ-нд дөрвөн сарын өмнө хүүхдийг хүчирхийлсэн тохиолдолд хэрэгтэнд цаазын ял оноодог байдлаар сэргээх санал хүргүүлсэн ч одоог хүртэл тус яам хариу ирүүлээгүй, ямар нэг санаачилга гаргаагүй юм. Тиймээс хууль санаачлах эрхийнхээ дагуу хуулийн төсөл санаачилан, уг асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөл боловсруулан УИХ-ын энэ хаврын чуулганд өргөн барьж хэлэлцүүлэх юм.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин