Б.ДАМДИН-ОЧИР

 Одоогоос жил зургаан сарын өмнө УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нэгэн сүртэй мэдэгдлийг хийж байв. Тэрээр”...” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэгэсэн юм.

Тэр үед нам нь сон­гуульд амласан ёсоорооЭрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийгнийгэмчлэхажиллагаа ид явагдаж байв. Олон нийт ч олонх болсон МАН-ыг энэ асуудалд яаж хандах нь вэ гэдгийг ажиглаж байлаа.

Ийм цаг хугацаа, үйл явдлын мөчлөг дээр УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хамгийн галтай цогтой дуу хоолой болж ийн ярьсан хэрэг.

Үүнээс гадна Ц.Нямдорж гишүүн тэр үед С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг захиалагчийг олно гэж баахан ярьсан. Төрийн ордонд хатуухан үгтэй хэвлэлийн хурал хийлгэж, хуулийн байгууллагын удирдлагуудад ил захидал илгээж, тэр үедээ улс даяарын анхаарлыг татаж чадаж байлаа.

Харамсалтай нь үүний дараахан хүү Ц.Анхбаяр ньЭрдэнэт үйлдвэр”-т шахаа хийсэн гэх баримт дэлгэгдэв. Мань эр ч “...Би хүүгийнхээ төлөөЭрдэнэт үйлдвэррүү ярьж өгсөн нь үнэнгэж мэдэгдсэн. Улмаар хамтран ажиллах гэрээ нь хүртэл нийтийн сүлжээнд тавигдсан байдаг.

Тэгж байгаад жилийн дараа 2017 оны аравдугаар сард Ж.Эрдэнэбатын Засгийн газар унаж, У.Хүрэлсүх Ерөнхий сайд болов. Энэ үед Ц.Нямдорж шинээр байгуулагдсан Засгийн газрын Хууль зүй, дотоод хэргийн сайдаар дуулиан шуугиантайхан заларсан юм. Учир нь олон нийт түүнийг сул гишүүн байхдаа шуугиантайхан яриад байсансэдэв”-үүдээрээалаадөгнө гэж итгэсэн хэрэг л дээ.

Ингээд тэр сайд боллоо. Харин сайд болонгуут нь ТЕГ-ын дарга Б.Хурц хэвлэлийн бага хурал хийлгэж “...Ц.Нямдорж сайд болох бүртээ С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн ажлын хэсгийг тараадаг. Хэрэг илрүүлэх ажиллагаанд саад болдоггээд мэдэгдчихэв. Энэ үнэхээр цочир мэдэгдэл байлаа. Ер нь бол С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн захиа­лагчийг илрүүлэхгүй байх сонирхол Ц.Нямдорж сайдад байдаг гэж ТЕГ-ын дарга Б.Хурц хэлчихсэн юм.

Үүний дараа Ц.Нямдорж сайд “...Зул бөхөхийнхөө өмнө бадамладаг. Б.Хурцыг би солиногэсэн. Удалгүй Б.Хурц ТЕГ-ын даргын ажлаа өгсөн.

Монголд, тэр бүү хэл дэлхийд Тагнуулын дарга нь гарч ирээд Хууль зүй, дотоод хэргийн сайдаа “...Хэрэг шалгах ажиллагаанд саад болдог этгээдгэж цоллож байсан түүх үгүй юм байна лээ.

Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болоод хагас жил хэртэй болж байна. Энэ хооронд АТГ нэгэн хэргийн мөрөөр орж зарим нэг хүнийг баривчилсан нь аанай л сайд Ц.Нямдоржтой холбогдоод явчихна. Учир юу гэвэл ДЦС-IV-ийн захирал С.Анхбаярыг баривчилсан нь шууд ингэжорчуулагдажбайгаа юм. БасХан хуур”, “Хаан хуургэдэг компанийн захирал Анхбаяруудын асуудал АТГ хавиар яригдаад эхэлсэн байна.

Энэ бүхэн ТЕГ-ын дарга асан Б.Хурцын “...“Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.НямдоржЭрдэнэт үйлдвэр”-т шахааны бизнес хийдэг. Эрдэнэтийн ерөнхий захирлыгХаан жимсдээр дуудаж, “Энэ гэрээг үргэлжлүүлгэж хэлээд, “ДЦС-4”-ийн захирал Анхбаяр гэж залуугаар дамжуулан 42 сая ам.долларын бараа материал шахсан байдаг юм. Ц.Нямдорж Анхбаяр гэж хүүтэй, мөн Анхбаяр гэдэг хуурай дүүтэй. Улсын бүртгэлд бүртгэлтэйХан хуур”, “Хаан хуургэсэн компани хоёулаа Анхбаяр гэдэг захиралтайхэмээн ярьсантай нь холбогдчихож байгаа юм.

Ядахад яр гэгчээр ШШГЕГ-ын дарга Ц.Амгаланбаярын авч өгсөн хуягласан жийпийг унаж байж Засгийн газрынхаа нэр хүндэд айхтар хар толбо суулгачихсан. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлангийн хэвлэлийн хурал гэж Ц.Нямдоржийн төсвийн хөрөнгөөр авч унасан машины тайлбар мэдээ­лэл болж хувирсан шүү.

Энэ бүхнийг “...Үнэнгэж батлах мэт Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноосоо хойш бүлх залгисан юм шиг л дуугүй болчихлоо. Гэтэл тэр л дуугарч, дээрхийн адил галтай цогтой мэдэгдэл хийж баймаар үйл явдал өдөр болгон л өрнөөд байдаг.

Энэ хоорондЭрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг ОХУ-аас худалдаж авснаас аюултай нэг юм босч ирсэн ньЖастгруппийн захирал асан Ш.БатхүүгийнСтандартбанкинд тавьсан өр. Ш.БатхүүСтандартбанкнаас зээл авахдааЭрдэнэт үйлдвэр”-ээр баталгаа гаргуулчихсан байгаа юм. Одоо энэ асуудалд тухайн үед өндөр албан тушаалтай байсан олон хүн нэр холбогдож байна. Гэтэл тэр хүмүүсийн дунд Ц.Нямдорж сайдтай эртнээс нэр холбогдож ирсэнАлтжинкомпанийн захирал Г.Алтан бас тууж явна.

Энэ мэтээр Ц.Нямдоржийн сул гишүүн байхдаа барьж аваадсэлэмдээдбайсанЭрдэнэт үйлдвэр”-ийн асуудал яг хэвээрээ, харин чСтандартбанкны өрийг арбитрын шүүхийн шийдвэрээр нэхээд байдал нь улам дордчихоод байгаа юм. Бас С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэг хөдлөө ч үгүй. Яг л янзандаа байгаа.

Дээрээс нь нэмээд Оюутолгойн гэрээ, Дубайн гэрээ, С.Баярцогтын оффшор гээд Ц.Нямдорж сайдын хэл нь загатнамаар олон үйл явдал өнгөрлөө.

Тэр чив чимээгүй л байна.

Уг нь Ц.Нямдорж Хууль зүй, дотоод хэргийн сайд болсноор энэ бүхнийг ярьдаг шигээ шийдэх бүх нөхцөл нь бүрдэж байгаа юм. Түүний гарт бүгдийг шалгаж, нэг тийш болгох, нэг биш асуудлаар олон нийтийн эргэлзээг тайлах эрх мэдэл төвлөрөөд байгаа юм.

Гэвч Ц.Нямдорж сайд хуруугаа ч хөдөлгөх янз алга. Хөдөлгөх ч үгүй бололтой. Учир юу гэвэл, Ц.Нямдорж сайдын ярьсан болгон нь хийсэнтэй нь зөрчилдөөд өөрт нь тун хэцүү байгаа гэлцэж байна.

Тэр байтугай жил гаруйн өмнө ”...” Эрдэнэт үйлдвэр”-ийн төлөө сүүлчийн цамцаа урагдтал тэмцэнэ” гэснээ мартах гэж зовж байгаа бололтой юм. Тиймээс энэ сайд  “Эрдэнэт үйлдвэр-ийн төлөө ганц ч цамцаа урсангүй өнөөдрийг хүрчээ. Ер нь бол урах ч үгүй гэж байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин