Н.МӨНХЖИН

Агаар мандалд 39 км-ийн өндөрт гарч эх дэлхий рүү чөлөөт уналт хийсэн АНУ-ын шүхэрчин Феликс Баумгартнер дэлхийн хамгийн алдартай хүн болжээ. Австрийн “Red Bull” фирм энэхүү хосгүй үсрэлтийг зохион байгуулсан юм. Баумгартнер агаар мандлаас доош унаж байхдаа 1342 км/цаг хурдалж гэрлийн хурдыг (1235 км/цаг) гүйцсэн билээ. Испанийн “MARCA” сонин түүнтэй уулзжээ.

-Феликс, та энэ өдрүү­дэд юу хийж явна даа. Одоо ч супер баатар болоо биз дээ?

-Лос-Анжелес, Ор­лан­до хоёрын хооронд хол­хиж, телевизийн нэвтрүү­лэгт оролцсоор байна. Ми­ний амьдрал их өөрчлөгд­лөө. Нисэх буудал, зоогийн газарт хүмүүс намайг таньж, гарын үсэг авч, хамт зургаа авахуулж бай­на. Үүрийн дөрвөн цагт над руу залгаж, папарацци нар мөрдөн мөшгих бол­лоо. Ийм л амьдралтай болчихлоо.

-Агаар мандал руу өг­сөж байхдаа юу бодож байв?

-Хийж байгаа зүйлдээ маш их төвлөрсөн байлаа. Өмнөх амжилтын эзэн Жо Киттингерийг давж гарна гэсэн зорилготой байсан учир өөр зүйлд ан­хаар­лаа сарниулж болох­гүй бай­сан. Бүгдийг хя­налт­даа байлгах хэрэгтэй байсан болохоор багаараа бүгдийг сайтар давтаж, нягталж байлаа.

-Та яагаад төлөвлөс­нөө­сөө өмнө шүхрээ нээ­чих­сэн юм бэ. Киттинге­рийн амжилтыг эвдэж чад­сангүй шүү дээ?

-Би шүх­рээ 1300 мет­рийн өн­дөрт нээсэн. Ийм өндөрт нээнэ гэсэн тоо­цоо­той байсан. Бүх юм тоо­цоолс­ноор болсон.

-Хамгийн гайхалтай, сэтгэл хөдлөм мөч юу байсан бэ?

-Бүхээгний хаалгыг нээхэд би маш өндөрт гарснаа мэдэрсэн. Эх дэл­хийг тэр чигээр нь, бүх­лээр харж байлаа. Тэр их өндөрт хүн өөрийгөө асар энгийн гэдгийг мэдэрдэг юм байна. Юун дэлхийн рекорд эвдэх, зөвхөн амьд буцаж очих юмсан гэж бодогдож байсан.

-Доошоо унаж байхад ямар байсан бэ?

-Түүнийг тодорхойлж хэлэхэд хэцүү. Эхний үс­рэлт сайн байсан ч дараа нь 50 секундын турш хя­налт­гүй болсон мэт эр­гэлд­сэн. Тэр үед яг хя­налтаа алдсан л даа. Учир нь, эх дэлхий дээр ийм их хурдаар бэлтгэл сургуу­лилт хийх ямар ч боломж­гүй. Дуунаас хур­дан үсрэл­тийг бид хэзээ ч давтаж байгаагүй. Дараа нь үсрэл­тээ хянаж, зорил­го­доо хүрч чадсан.

-Та унаж байхдаа нүдээ анисан уу?

-Үгүй (инээв). Толгой дээр асар их даралт ирж байсныг мэдэрсэн ч нүдээ аниагүй. Зөвхөн нөхцөл байдлыг хяналтдаа авах гэж л оролдож байлаа.

-1000км/цаг хурдтай унаж байхад юу харагдах вэ?

-Цэнхэр тэнгэр хараг­даж, бүх зүйлс асар хурд­тай өнгөрч байсан.

-Та энэ үсрэлтээс таашаал авсан уу?

-Дараа нь таашаал авсан. Газарт буугаад, амьд байна гэдгээ мэдээд их баярласан. Яг үсэрч, доошоо унаж байхад юун таашаал авах. Шүхрээ дэл­гэж аюулгүй газардах боллоо гэдгээ мэдэх хүртэл маш хэцүү байсан.

-Та гэрээслэлээ бич­сэн байсан уу?

-Үгүй. Би үхэхгүй гэд­гээ мэдэж байсан учир гэрээслэл бичээгүй.

Гэ­рээслэл бичиж үл­дээх талаар ер нь бодоогүй юм байна шүү. Энэ үс­рэлтэд таван жилийн өм­нөөс бэлт­гэсэн боло­хоор сэтгэл зүй сайн бэлт­гэгдсэн бай­сан. Тархи, оюун дотроо энэ үсрэлтийг олон удаа хийгээд байсан даа.