Т.САЙХАН

Өнгөрөгч долоо хоногт “Зууны мэдээ” сонинд нийтлэгдсэн онцлох ярилцлагуудыг тоймлон, гол ишлэлийг хүргэж байна.

– Монголд хэн эзэн байгаа юм бэ. Монгол хүн юм уу, Засгийн газар юм уу эсвэл гадаадын хувийн компани уу. Зээл тавьж авсан болохоор Монголын Засгийн газрын зээл нэмэгдсэн. Түүнийг тухайн үеийн  Засгийн газрын тэргүүн төлөхгүй Монголын ард түмэн төлнө.

-Оюутолгойд  хэн ажиллаж байгаа юм. Хамгийн өндөр цалинтай инженерүүд нь дандаа гадаадууд, монголчууд цөөхөн. Хамгийн бага цалинтай цэвэрлэгч, үйлчлэгч, манаач гэх мэт ажлыг хийж байгаа.

-Монголчууд өнөөдөр ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан болсон энэ утгагүй гэрээг хурдан цуцлах хэрэгтэй. Баялгийг ард түмэнд буцааж өгөх ёстой.

-Би Ерөнхийлөгч байхдаа Аюулгүй байдлын зөвлөлийн болон бусад хурал дээр нэг л байр суурь илэрхийлж байсан. Монголын тал 54 хувиас доошгүйг авна. 51 хувиас доош бол авахгүй. Зүгээр авна ямар нэгэн зээл тавихгүй энэ бол манай баялаг учраас гэсэн байр суурьтай байсан.

-Харамсалтай нь намайг 2009 оны сонгуулиар луйвардаж унагаагаад түүний дараа энэ гэрээг байгуулсан.

-Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нууцалдаг нь буруу. Хэн ямар байр суурь ярьж байсан бэ гэдгийг харуулж ард түмэн хэний эрх ашгийн төлөө энэ хүн зүтгэж байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй.

-Аливаа нууц юмны цаана хуйвалдаан, авлига байдаг учраас Х.Баттулга Ерөнхийлөгч бидний тавьсан шаардлагыг хүндэтгэн үзэж, Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нээлттэй болгож өгнө гэж найдаж байна. 

– УИХ-ын дарга М.Энхболд  өөрөө санаачилж энэ гэрээг ашигтай байдлаар өөрчилж чадвал ард түмний өмнө алдаагаа засах боломж нь энэ байна.

Өнөөдрийн Их хурал шиг хамгийн ад­гийн байгууллага Мон­голд байхгүй. Тэгвэл  УИХ нэр төрөө сэргээх хамгийн сайхан боломж гарч ирж байна. 

– Оюутолгойн гэрээг 2009 оноос хойш 27 жи­лийн дараа ногдол ашгийг ард түмэн авна гэсэн.  Ийм гэрээ дэл­хийд байдаггүй. Цэвэр Монголын эрх ашгийг боосон гэрээ.

-Энэ төсөл 100 жилийн настай. Одоо 9 жил үргэлжилж байна. Өнөөдрийг хүртэл асуудал нь үргэлжилсээр байна.

-Найман сая еврогийн зээлийг Монголын нэг бизнесменээс авсан. Царцаагдсан гээд байгаа дансны асуудал бол тэр Монгол бизнесмэний данс. Оюутолгойн гэрээнээс жилийн өмнө болсон асуудлыг холбож байна.

-Ардчилсан Намын хувьд надаас ямар нэг тайлбар аваагүй. Шүүхээр шийдвэр гараагүй байхад хүнийг гэм буруутай гэж үздэггүй. Гэтэл англи хэл дээр, Монгол хэл дээр гарсан материалууд дээр бүгдэд нь таамаглаж байна гэсэн мэдээлэл байсан. Гэтэл үүнийг тодруулаагүй. Энэ асуудалд эмгэнэж байна. 

-Оюутолгой төсөл бол Монголын олон хүнд ажил олгож, татварын дийлэнхийг бүрдүүлж, маш олон нөү-хау-г үлдээж байгаа төсөл. Мөнгөн дүнгээр үнэлж болохгүй маш олон зүйл бий. Тиймээс Оюутолгойн гэрээг хийсэн хүмүүсийг харддаг. 

-Манай улс 2 хөршөөсөө шууд хамааралтай болохгүйн тулд гуравдагч улстай харьцах ёстой. Оюутолгой бол гуравдагч хөршийн том хөрөнгө оруулалт. Гэрээг хийсэн хүмүүсийг шалгаж байгаад хөрөнгө оруулагчаа солъё гэх нь хаанаас гарах бодлого вэ.

-Маш олон хүнд эргэлзээ, хардлага байна. Энэ бүгдэд хариулт тайлбар өгөх ёстой. Манай хууль хүчний байгууллагууд энэ хэрэгт эрүүгийн хэрэг үүсгээд шалгаж байна.

-Би АНУ-д оюутан болчихсон хэдий ч энэ хэрэгтэй холбоотойгоор эргэн ирсэн. Асуудлыг эцэслэх хүртэл Монголдоо байна. 

-70 жил хэрэгжих төсөл учраас хамтрагчтайгаа өөрийн эрхгүй муудалцах зүйл их гардаг. 2011 онд хийсэн гэрээний өөрчлөлт дээр долоон жил тутамд хөрөнгө оруулагчийн хүүгийн хэмжээг харилцан ашигтай байхаар гэсэн заалт оруулсан. Одоо буюу 2018 онд талууд хэлэлцээрийг хийж байна. 

– Би Монгол Улсын хариуцлагатай, хүндтэй ажлыг олон удаа хийж байсан. Би өөрийгөө болон гэр бүлээ аваад явах оюуны болоод бизнесийн чадвартай. Хардах эрх хүн бүхэнд байдаг хэдий ч эцэслэж, нягтаагүй зүйл дээр анхааралтай хандах хэрэгтэй. Монгол Улсын нэр хүндтэй холбоотой, харилцагч талын хүсэл сонирхол бүхий асуудал олон бий. Бид бүгд бодох хэрэгтэй.  

-Оюутолгойн гэрээг улс төрийн өшөө авалтадаа ашиглаж нэр бүхий улстөрчид нийгмийг хагаралдуулж байгаа нь ноцтой үр дагавартай болоод байна.

-Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдэхгүй, Монгол Улсын эдийн засагт үзүүлэх өгөөж нь чамлалттай байгаа хэдий ч Оюутолгой  Монголын эдийн засгийн томоохон тоглогч, хамгийн том татвар төлөгч болоод байгаа.

– Жилдээ 1-2 тэрбум ам.доллар хүрч байсан гадаадын шууд хөрөнгө оруулалт 2012-2016 онд бараг тэг заахад хүрсэн нь Монгол оронд эдийн засгийн хөгжил саарч, ард түмний амьжиргаа доройтож, ажилгүйдэл нэмэгдэхэд нөлөөлсөн. 

-Миний ойлгож байгаагаар энэ асуудлыг Монгол Улсын хууль хяналтын байгууллагууд өмнө ч шалгаж байсан, одоо ч үргэлжлүүлэн шалгаж байгаа гэж ойлгож байна. 

– Монгол хүн, улс­төрч байлаа гэхэд авлига өгсөн нь гадаадын компани, хөрөнгө оруулагч болж таарна. Гадаа­дын компанийг шалгах эрх зүйн үндэслэл, боломж чадавхи нь Мон­голын хууль хяналтын байгууллагуудад хомс бай­гаа нь хэнд ч ойлгомжтой. 

-Хэрэв гадаадын хөрөнгө оруулагчид үнэхээр Оюутолгойн гэрээтэй холбогдуулан авлига өгсөн байгаад түүнийг  илрүүлвэл энэ нь туйлын эх оронч, баатарлаг үйлс болох юм.

-Өнөөдөр Монгол Улс Оюутолгой компанийн  34 хувийг эзэмшиж байгаа, үлдсэн 66 хувийг Канадын хөрөнгийн бир­жид бүртгэлтэй “Тюркойз Хилл” компани эзэмшдэг. Хэрэв үнэхээр Канадын хөрөнгө оруулагчид болон Рио Тинто компани нь олон нийтийн хардаад байгаа шиг С.Баяр, С.Баярцогт, Д.Зоригт, Л.Гансүх нарт цаашлаад Дубайн гэрээ гэгчийг байгуулсан Ч.Сайханбилэг, Б.Бямба­сайхан нарт авлига өгсөн бол Оюутолгойн эзэмшлийнхээ хэмжээг Монголын төр 34 хувиас 100 хувь болгож нэмэгдүүлэх, эзэмшилдээ авах боломжоор хангаг­дана гэж  бодож байна. 

-Тэр гэрээг байгуулах үед би УИХ-ын гишүү­нээр ажиллаж байсан. Хэрэв авлига өгсөн бол мэдмээр юм. Лав л надад өгөөгүй. Хэрэв хэн нэг нь авсан бол зургаан тэрбум ам.долларын хөрөнгийг Монгол төрийн мэдэлд авахын тулд гарч ирээд авсан гэдгээ хүлээчих гэж уриалмаар байна. 

-Саяхан Канадад уул уурхай, геологи хайгуу­лын асуудлаар олон ул­сын хуралд оролцсон хүмүүс Монголд хөрөнгө оруулалтын талаар таа­руу хандлагатай бай­гааг анхааруулсан бай­сан. Энэ маргааныг дуусгахгүйгээр, хандлагаа өөрчлөхгүйгээр энэ сөрөг хандлагыг эерэг болгох боломж маруухан. 

Эх сурвалж:www.polit.mn