Т.БАТСАЙХАН

 МАХН, МНН, ИЗНН, МҮАН хамтранРио-Тинтокорпорацитай хийсэн Оюутолгойн гэрээг цуцалж, дахин сайжруулах  асуудлаар эрх бүхий албан тушаалтнуудад тулган шаардах бичиг хүргүүллээ. Тулган шаардах бичигтМАНАН-ын хамтарсан Засгийн газар болонРио Тинтокомпанийн хоо­ронд 2009 онд бай­гуул­­сан Оюу толгойн гарын үсэг зурсан ал­бан тушаалтны нэг С.Баярцогтын оффшор дансаар их хэмжээний мөнгөн гүйлгээ хийгдсэн, энэ ньРио Тинтокомпани Оюу толгойн гэрээ байгуулахтай холбоотой байж бол­зош­гүй хэмээн үзэж Швейцарийн Проку­рорын байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа талаарРойтерс агентлагмэдээл­лээ. Энэхүү ноц­той мэдээлэл нь Мон­гол Улсыг нөм­рөөд байгаа гадаад, дотоо­дын олигархиудын орол­цоо­той буй болсон авлигын аварга том мөсөн уу­лын орой дөнгөж цухуйж байгаагийн илэрхийлэл мөн бөгөөд монголчуудын зүй ёсны жигшил зэвүүцлийг төрүүлж байнаТий­мээс Ерөнхийлөгч, Үн­дэс­ний Аюулгүй Байд­лын Зөвлөлийн Тэр­гүүн Х.БаттулгадОюу толгойн гэрээг  байгуулахад ҮАБЗ-өөр урьдчилан хэлэлцсэн эсэхийг шалган тогтоож, тухайн үеийн ҮАБЗ-ийн тэргүүн Ц.Элбэгдорж, ҮАБЗ-ийн гишүүн, Ерөнхий сайд С.Баяр, ҮАБЗ-ийн гишүүн, УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ асуудлаар ямар байр суурь баримталж байсныг ил тод болгож, хуралдаануудын тэмдэглэлийг нууцын зэрэглэлээс гарган Үндсэн хуулийн зурга­дугаар зүйлийн 6.1. дэх заалтын дагуу баялгийн эзэн болох Монголын ард түмэнд мэдээлэхУИХ-ын дарга М. Энхболд болон УИХ-ын гишүүдэд  Улсын Их Хурлаар Монгол Улс, Монголын ард түмний эрх ашгийг ноцтой хохироосон  Оюутолгойн гэрээг нэн даруй цуцлан Монголын ард түмний мэдэлд шилжүүлэх шийдвэр гаргахыг тус тус шаардаж байнагэжээ. МАХН, МНН, ИЗНН, МҮАН -ын удирдлагуудын Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар илэрхийлсэн байр суурийг хүргэж байна.

 МАХН-ын дарга Н.Энхбаяр: МОНГОЛЫН ЭРХ АШГИЙГ БООСОН ОЮУТОЛГОЙН ГЭРЭЭГ ЯАРАЛТАЙ ШИНЭЧЛЭХ ШААРДЛАГАТАЙ

IMG_7135

 -Оюутолгой бол Монголын баялаг. Монгол Улсын нутаг дэвсгэр дээр байгаа баялаг. Энэ баялгийг гадаадыхан олсон гэж ярьдаг нь худал. Монголын ард түмэн Оюутолгой гээд нэрлэчихсэн байна гэдэг чинь тэнд баялаг байна гэдгийг ард түмэн мэдэж байсанОлборлохын тулд гадаадын хөрөнгө оруулалт хэрэгтэй болсон нь үнэн. Гэхдээ бид өөрийнхөө хувийг авахдаа ядаж үнэгүй авах ёстой. Гэтэл өөрийнхөө баялгийг өөр хүнд ашиглуулахдаа зээл тавьсан. Монголд хэн эзэн байгаа юм бэ. Монгол хүн юм уу, Засгийн газар юм уу эсвэл гадаадын хувийн компани уу. Зээл тавьж авсан болохоор Монголын Засгийн газрын зээл нэмэгдсэн. Түүнийг тухайн үеийн  Засгийн газрын тэргүүн төлөхгүй Монголын ард түмэн төлнө. Оюутолгойн ордыг олборлож байгаатай холбогдуулж орж ирж байгаа мөнгө Монголд ордоггүй, Монголд байдаггүй. Өөр орны банк санхүүгийн байгууллагаар дамждаг. Ажлын байр олноор бий болсон гэж ярьж байна. Тэнд хэн ажиллаж байгаа юм. Хамгийн өндөр цалинтай инженерүүд нь дандаа гадаадууд, монголчууд цөөхөн. Хамгийн бага цалинтай цэвэрлэгч, үйлчлэгч, манаач гэх мэт ажлыг хийж байгаа. Монголчууд өнөөдөр ядуу амьдарч байгаагийн гол шалтгаан болсон энэ утгагүй гэрээг хурдан цуцлах хэрэгтэй. Баялгийг ард түмэнд буцааж өгөх ёстой. Хуульдаа байгалийн баялаг ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэсэн. Тиймээс ард түмэндээ буцааж өгье. Би Ерөнхийлөгч байхдаа Аюулгүй байдлын зөвлөлийн болон бусад хурал дээр нэг л байр суурь илэрхийлж байсан. Монголын тал 54 хувиас доошгүйг авна. 51 хувиас доош бол авахгүй. Зүгээр авна ямар нэгэн зээл тавихгүй энэ бол манай баялаг учраас гэсэн байр суурьтай байсанМөн энэ баялаг тодорхой цаг хугацааны дарааЭрдэнэтМонголын 51,  Оросын 49 хувь болж өөрчлөгдсөнтэй адилхан байх боломжийг харах ёстойБид бас тодорхой хугацааны дараа чадвартай болноМэдлэгтэй боловсролтой болно. Тэр үед 100 хувь өөрийнхөө баялаг болгож болно гэсэн үг. Энэ байр суурийг илэрхийлж байсан. Харамсалтай нь намайг 2009 оны сонгуулиар луйвардаж унагаагаад түүний дараа энэ гэрээг байгуулсан. Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нууцалдаг нь буруу. Хэн ямар байр суурь ярьж байсан бэ гэдгийг харуулж ард түмэн хэний эрх ашгийн төлөө энэ хүн зүтгэж байна вэ гэдгийг ойлгох хэрэгтэй. Аливаа нууц юмны цаана хуйвалдаан, авлига байдаг учраас Х.Баттулга Ерөнхийлөгч бидний тавьсан шаардлагыг хүндэтгэн үзэж, Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг нээлттэй болгож өгнө гэж найдаж байнаУИХ-ын дарга М.Энхболд  өөрөө санаачилж энэ гэрээг ашигтай байдлаар өөрчилж чадвал ард түмний өмнө алдаагаа засах боломж нь энэ байна. Өнөөдрийн Их хурал шиг хамгийн ад­гийн байгууллага Мон­голд байхгүй. Тэгвэл  УИХ нэр төрөө сэргээх хамгийн сайхан боломж гарч ирж байнаБид тулган шаардаж байгаа гэсэн хатуу үгтэй боловч үнэн дээрээ УИХ-д болол­цоог олгож байгаа юм. Оюутолгойн гэрээг 2009 оноос хойш 27 жи­лийн дараа ногдол ашгийг ард түмэн авна гэсэнИйм гэрээ дэл­хийд байдаггүй. Цэвэр Монголын эрх ашгийг боосон гэрээ. Хөрөнгө оруулж байгаа нэрээр Монголын өрийг нэмж байгаа. Ногдол ашиг авахгүй ард түмэн эргээд Оюутолгойн өрийг төлөх гэж байгаа юм. Тиймээс нэн даруй шинэчлэх хэрэгтэй. Монголын ард түмэн үүнийг хүсч байна.

Ногоон намын дарг О.Бум-Ялагч: ЯМАР Ч УЛС ГАДНЫ КОМПАНИАР ГАЗРАА УХУУЛДАГГҮЙ

IMG_7132

 -Манай нам 2004 оноос эхлэн энэ гэрээг эсэргүүцэн жагсаал цуглаан хийсэн. Д.Сүхбаатарын талбай дээр  45 хоног жагсч  байлааМонголын байгалийн баялгийг гадныханд олборлуулах, ашиглуулах, хайлгах ийм хууль эрх зүйн орчин бүрдсэнийг эсэргүүцэж байсан. Ямар ч улс гадны компаниар баялгаа ухуулдаггүй. Та гэртээ ороод гэрийнхээ авдрыг гадны хүнээр ухуулдаггүй биз дээ. Энэ чинь тогтсон жишээ. Зөвхөн Монгол Улсад ийм жишиг байдаг. Ингэснээр Монгол Улсын үндэсний аюулгүй байдал болоод ард түмний эрх ашиг хөндөгдөж байна. Монгол улсыг хувааж идэж байгаа гэдэг нь батлагдаж байна. Оюутолгойн гэрээг анх хийж байхад нөөцийг нь 400  миллиард ам.доллар гэж ярьж байсанХарин өнөөдөр 600 миллиард ам.доллар гэдгийг олон улсын байгууллага тогтоочихоод байнаТаны 600 миллиард долларыг 400 гэж хэлж аваад байгаа нь  луйварын хэлбэр мөн үү. Мөн шүү дээ. 34 хувиа ч мөн адил  үнэгүй өгсөн. НҮБ-д нэгдсэн 200 гаруй улс орон гадны компани аливаа нэг улсад хөрөнгө оруулалт хийвэл  49  хувиас илүү хөрөнгө оруулж болохгүй гэж тогтчихоод байхад Монгол Улс яагаад 66 хувийг өгч байдаг юмҮндсэн хуулийн зургадугаар зүйлийн 6.1-д заасныг та бүхэн хараарай. Ард иргэд хууль эрх зүйн орчноо сайн мэдэхгүй учраас Монгол Улс хохирч байнаАнх Оюутолгойн гэрээг хийхэд усны нөөц нь тогтоогдоогүй байдаг. Тэгээд Оюутолгойн зүгээс бид газрын гүнээс олборлосон усаа дахин  боловсруулж ашиглана гэсэнТэгвэл байгаль орчны үнэлгээгээр усны нөөц хангалтгүй гэж гарсан. Тэгсээр байтал хууль  зөрчин үйл ажиллагаа явуулж байна.

 МҮАН-ын дэд дарга Д.Батбаяр: МОНГОЛ УЛСЫН ЭРХ АШГИЙГ НОЦТОЙ ХОХИРООСОН

IMG_7128

 - Оюутолгойн гэрээг байгуулах үед манай нам эх баригчдад удаа дараа шаардлага хүргүүлж байсан.. 2.8 тэрбум ам.долларт багтааж Оюутолгойн  үйлдвэрийг босгоно гэж байсан. Харин гэнэт 2.8 тэрбум нь 4.6 тэрбум ам.доллар болж хувирсан. Сүүлдээ Ч.Сайханбилэгийн Засгийн газар зургаан тэрбум ам.доллар болгосонОюутолгойн хөрөнгө оруулалт нэмэгдэх хэрээр Монгол Улс өрөнд орж байгааБизнес бол хоёр талдаа ашигтай байж л бизнес нэрээ олдог. Энэ гэрээ Монгол Улсын эрх аш­гийг ноцтой хохироосон.

 ИЗНН-ын дарга Ц.Ганхуяг: МАНАЙ ГАДААД ӨР 27 ОРЧИМ ТЭРБУМ АМ.ДОЛЛАР БАЙНА

IMG_7127

 -Засаг барьж байгаа намууд хэн их өр тавьд­гаараа уралдаж байна. Монгол даяар тарьсан лицензүүдийг яах вэ. Монголын ард түмэн бая­лаг­таа эзэн суух цагийг наашуулахын эхлэл нь Оюутолгой юм. Энэ хө­рөнгө оруулалтын гэрээг байгуулсан тухайн үед МАНАН гэдэг бүлэглэл бас мэндэлсэн.  Оюутолгойн гэрээтэй шууд холбогдон яригдаж байгаа. Тийм учраас энэ гэрээ ямар их хор уршигтай вэ. Монголын ард түмний сайн сайхныг барсан гэрээ болсон гэдэг нь харагдаж байна.  Өнөөдрийн байдлаар манай гадаад өр 27 орчим тэрбум ам.доллар байна. Социализмын үед байсан өрнөөс гурав дахин өр тавигдсан байна.  Үүнийг эрх баригчид төлөхгүй. Монголын ард түмний  нуруун дээр ирж байна. Тэгэхээр Оюутолгойн гэрээг яаралтай цуцалж, ард түмэнд ашигтай байдлаар хийх хэрэгтэй.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин