Д.Оюун
“Монголдоо сайхан амьдрацгаая” уриатай “Монгол глобал” компани нийслэлийн 2012 оны шилдэг аж ахуйн нэгжээр шалгарлаа. Тэд Олон улсын сертификат бүхий байгаль орчинд хор нөлөөгүй, эдийн засгийн хувьд хэмнэлттэй орчин үеийн халаалтын систем, сантехникийн тоног төхөөрөмж, хэрэгслийг Монголд нэвтрүүлжээ. Энэ хамт олон 2010 онд хотын авто замын түгжрэлийг багасгахад анхаарч өөрийн 720 ам метр талбай бүхий өөрийн нэг тэрбум төгрөгийн өртөгтэй барилга болон “Саруул төв”-ийн барилгын баруун талаас 240 ам метр талбайг нурааж, оронд нь хоёр гарцтай авто замыг ногоон байгууламжтай нь бүтээжээ. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд 400 саяар хөрөнгө оруулж барилгын сэргээн засварлалтын ажил хийсэн байна. Мөн 4200 ам метр талбайг асфальтоор хучин зам, талбай байгуулж гэр хороололд “Бэлх” захыг шинээр барьж ашиглалтад оруулсан. 2009 онд “Форд” автомашины шоурүүм болон засвар, үйлчилгээний төвийг нээж “Шилдэг 10 барилга”-ын нэгээр шалгарсан зэрэг иргэдийн таашаалд нийцсэн олон сайхан бүтээн байгуулалтын ажлаараа нийслэлийн аж ахуйн нэгжүүдийг ийн тэргүүлжээ.
Шилдэг аж ахуйн нэгж яаж ажилладгийг сонирхож үзлээ.
1. Үйлдвэрлэл, үйлчилгээ тогтворжиж сүүлийн 5 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа, төлсөн татварын хэмжээ жил дараалан нэмэгдсэн, татвар болон нийгмийн даатгалын зөрчилгүй аж.
2011 онд Монголын татварын ерөнхий газраас гаргасан Монголын татварын албаны дээд шагнал “Хөх дэвтэр”-ийг хүртсэн бөгөөд жил бүр улсад төлөх татвар, нийгмийн даатгалын хэмжээ өсч, төлбөрийг хугацаанд нь төлж ирсэн аж.
Татвар төлөлтийн байдал
|
¹ |
огноо |
Дүн |
|
1 |
2008 он |
344 032 594,87 |
|
2 |
2009 он |
71 059 965,42 |
|
3 |
2010 он |
653 457 834,03 |
|
4 |
2011 он |
875 707 280,73 |
|
5 |
2012 он |
303 097 252,67 |
|
|
Нийт дүн |
2 247 354 930,72 |

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн байдал
|
¹ |
огноо |
Дүн |
|
1 |
2008 он |
27 049 088,00 |
|
2 |
2009 он |
37 978 260,00 |
|
3 |
2010 он |
32 500 000,00 |
|
4 |
2011 он |
48 150 000,00 |
|
5 |
2012 он |
50 510 497,51 |
|
|
Нийт дүн |
196 187 845, 51 |
2. Олон улсын удирдлагын тогтолцооны стандарт /ISO-9001, ISO-14000, HAC-CP, GMP гэх мэт/ -ыг нэвтрүүлэх талаар дэвшил гаргав.
Үйл ажиллагаандаа олон улсын удирдлагын тогтолцооны ISO-9001 стандартын дагуу ажлын байрны тодорхойлолт гарган алба, хэлтсийн дарга, удирдлагуудад сургалт, семинарыг зохион байгуулдаг аж. Цаашид удирдлагын тогтолцооны сургалт зохион байгуулах эрх авахаар зорилт тавьжээ.
3. Шинэ үйлчилгээ, техник технологи, инноваци нэвтрүүлж, олон улсын болон үндэсний шагнал хүртэв.
Тэдний “Евростандарт” барилгын материалын дэлгүүр нь 2004 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Европын орнуудаас чанарын шаардлага хангасан халаалтын болон сантехникийн барилгын материал импортлон монголынхоо зах зээлд нийлүүлдэг. “Утаагүй Улаанбаатар” зорилтын хүрээнд төвийн халаалтгүй газарт халаалтын асуудлыг шийдэн Польш улсын Коспел фирмийн цахилгаан халаалтын зуухыг импортлон 5000 гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагад нийлүүлжээ. Жил бүр барилгын салбарт шилдгүүдээ шалгаруулдаг “Алтан цамхаг” наадмаас “Шилдэг шинэ технилоги нэвтрүүлэгч”, “Шилдэг импортлогч”, “Сантехникийн материалын шилдэг импортлогч” зэрэг шагналыг удаа дараа авчээ.
4. Улаанбаатар хотын бүтээн байгуулалт, тохижилтод өөрийн хувь нэмрээ оруулав.
- СБД-ийн 18-р хороонд 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийн барилгын сэргээн засварлалтын ажил, 4200 м2 талбай бүхий газар асфальтон зам талбайг бий болгож Бэлх захыг ашиглалтад оруулжээ.
- 2009 онд Форд автомашины шоурүүм болон засвар үйлчилгээний төвийг ашиглалтад оруулан тухайн жилдээ “Шилдэг 10 барилга”-ын нэгээр шалгарсан.
- 2010 онд Саруул захын шинэ барилгыг ашиглалтад оруулсан. Саруул төвийн гадна талын тохижилт, гэрэлтүүлэгт нийт 190 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн.
- 2010 онд хотын авто замын түгжрэлийг багасгахаар өөрийн өмч болох 720 м2 талбай бүхий 1 тэрбум төгрөгийн өртөг бүхий барилга мөн Саруул төвийн барилгын баруун талаас 240м2 талбайг нурааж урагшаа хойшоо гарцтай авто замыг /хоёр талд нь зүлэгжүүлэлт хийсэн/ 230 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар бий болгосон.

- 2012 онд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн захын хорооллын иргэдэд тохилог орчинд бүхий л үйлчилгээг нэг дороос хүргэхээр БЭЛХ ПЛАЗА худалдаа үйлчилгээний төвийг ашиглалтад оруулахаар ажиллаж байна.

5. Нийгмийн хариуцлагыг өндөржүүлэх, ажлын байрны тоог нэмэх, нийслэлийн иргэдийн аж амьдралыг дээшлүүлэхээр...
· 2008 онд Саруул заыг нээснээр Сүхбаатар дүүрэгт 130 гаруй хүний ажлын байр шинээр бий болгосон. 2010 онд шинэ байрандаа нүүн орж 300 болж өссөн. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд Бэлх захыг ашиглалтад оруулж 100 гаруй ажлын байр гаргасан.
· 2010 онд түр ажлын байраар 34 аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хангасан бөгөөд 170 сая төгрөгийг олгосон.
· 2011 онд түр ажлын байраар 55 аж ахуйн нэгж хувь хүмүүсийг хангасан бөгөөд 302.5 сая төгрөгийг олгосон.
· 2012 оны 9-р сарын эцсийн байдлаар түр ажлын байраар 41-н аж ахуйн нэгж, хувь хүмүүсийг хангасан ба 246 сая төгрөгийг олгосон.
· Саруул төвийн 2 давхар тохилог, гаднаа авто машины зогсоол сайтай, хотын төвийн А зэрэглэлийн бүсэд 30-н аж ахуйн нэгж, байгууллагуудад ажлын байр түрээслүүлэн хамтран ажиллаж байна.
· 2008 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд туслах зорилгоор хоёр нүд нь хараагүй Цэрэн гуайн ариун цэврийн өрөөг 3 сая төгрөгөөр тохижуулж засварлаж өгсөн.
· 2009 онд 1-р амаржих газрын лаборторийг өөрийн хөрөнгөөр 18 сая төгрөгөөр бүрэн засварлаж өгсөн.
· 2010 онд ерөнхий боловсролын 77-р сургуулийн биеийн тамирын багш нарын болон хувцас солих, ариун цэврийн өрөөг нийт 15 сая төгрөгөөр засварласан.
· 77-р сургуулийн хүүхдүүдийн дунд зохион байгуулагддаг Хөнгөн атлетик болон гимнастикийн тэмцээнийг жил бүр ивээн тэтгэдэг.
· Энэ жил улсын их баяр наадмаар хурдан морь унаж уралдсан 30 хүүхэд тус бүрт 1 сая төгрөгийн үнэ бүхий алтан гулдмайг гардуулсан бөгөөд жил бүр уламжлал болгох юм.
· 2011, 2012 онд “Ахмадын буудлагын аварга”-ын тэмцээнийг ивээн тэтгэж 15 сая төгрөг зарцуулсан.
· Гандантэгчинлэн хийдийн 3 шавийг Энэтхэг улсад суралцах зардлыг нь даан суралцуулж байгаа.
· Нийслэлийн цагдаагийн газрын ариун цэврийн өрөөг 4.5 сая төгрөгөөр тохижуулсан.
6. Аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээндээ хэрэглэгдчийг дээдлэх зарчмыг нэвтрүүлж, олон нийтийн таашаал хүлээв.
· 2005 оны гуравдугаар сарын 28-нд Улаанбаатар хотод БХБЯ-наас зохион байгуулсан ”Барилга -2005” үзэсгэлэнгээс цом, өргөмжлөл гардав.
· 2005 оны 9 дугаар сарын 12-нд Улаанбаатар хотын Захирагчийн алба, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас зохион байгуулсан “Улаанбаатар Түншлэл-2005” Олон Улсын Намрын үзэсгэлэнд оролцож “Шилдэг дебют байгууллага”-аар шалгарч цом, диплом гардав.
· 2006 оны 3 дугаар сарын 13-нд БХБЯ-наас зохион байгуулсан “Барилга -2006” үзэсгэлэнгээс “Барилга хот байгуулалтын яамны Хүндэт өргөмжлөл” хүртлээ.
· “Барилга орон сууц 2007” үзэсгэлэн яармагт оролцож “Сантехникийн материалын шилдэг импортлогч”-оор шалгарч өргөмжлөл хүртсэн.
· 2008 оны 3 дугаар сарын 14-18-нд Улаанбаатарт “Мишээл Экспо төв”-д Барилга хот байгуулалтын яам, Барилгын биржээс зохион байгуулсан “Барилга Орон сууц-2008” үзэсгэлэнгээс “Шинэ технологи нэвтрүүлэгч-Шилдэг оролцогч” өргөмжлөл, цом хүртсэн.
· 2009 оны ЗТБХБЯ-ны “EXPO-2009” Батламж
· ЗТБХБЯ-ны 2009 оны “Шилдэг барилгын материал импортлогч байгууллага” номинацын өргөмжлөл
· 2010 оны СБД-ийн “Шилдэг тохижилттой байгууллага” өргөмжлөл
· МҮХАҮТ-аас шалгаруулдаг 2010 оны шилдэг “Импортлогч-Энтрепренер” шагналыг хүртсэн.
· Энэ оны гуравдугаар сард болсон “Барилга-экспо-2012” үзэсгэлэнгээс “Шилдэг импортлогч” өргөмжлөл хүртсэн байна.
7. Ажиллагсдын тогтвортой хөдөлмөр эрхлэх нөхцөл боломжийг хангаж нийгмийн халамжаас гадна гурваас доошгүй нэмэлт халамжийн хэлбэрийг хэрэгжүүлэв.
· Ажиллагсдаа тогтвортой ажиллуулж найман ажилтнаа орон сууцанд оруулсан.
· Сүүлийн 5 жилд нийт 55 сая төгрөгийг ажиллагсдынхаа эмчилгээ болон ар гэрийн гачигдалд зарцуулсан.
· Мөн нийт 5 ажилтны хүүхдийн сургалтын төлбөрийг 100 хувь даан суралцуулж байна.
· Жил бүр 8-10 ажилтнаа Европын орнуудаар болон Хятад улс руу шинэ техник, технологи судлаж нэвтрүүлэхээр компаний зардлаар үзэсгэлэн яармагт оролцуулж сургалтад хамруулдаг.
8. Сахилга, дэг журам бэхжүүлэх талаар нийслэлээс дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлж, хуулийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг.
“Монгол глобал” компани нь ажилчид болон түрээслэгчдийн дагаж мөрдөх журам гаргаж, түүний дагуу ажилладаг. Сахилга, дэг журам бэхжүүлэх талаар нийслэлээс дэвшүүлсэн зорилтын хүрээнд 24 цагийн харуул хамгаалалтын албатай хамтран ажиллаж байна.