Т.САЙХАН

“Алтжин” группийн ерөнхий захирал Г.Алтанг хил давах оролдлого хийх үед нь хууль хяналтынхан саатуулсан хэмээн мэдээлэл тараасан. Энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газраас “Г. Алтантай холбогдох хэргийг нийслэлийн Прокурорын газар болон АТГ шалгаж байгаа. Одоогийн байдлаар баривчилж, хорих ажиллагаа явуулаагүй” гэв. Харин АТГ-аас Г.Алтанг Ш.Батхүүгийн хэрэгт холбогдуулан гэрчээр дуудаж, мэдүүлэг авахаар болсон талаар эх сурвалж хэлж байна. Олон-Овоотын ордод хийсэн хөрөнгө оруулалт нь бүтэлгүйтсэн учир Ш.Батхүү “Стандарт” банкнаас авсан зээлээ төлж чадаагүйгээр барахгүй 2013 оны долоодугаар сард өөрийн “Жаст” группийн дампуурлыг зарласан. Ингэхдээ тус ордын лицензийг эзэмшигч “Олон овоот гоулд” компаниа бизнесийн хамтрагч Г.Алтанд шилжүүлсэн байдаг. Мөн АТГ-аас төрийн өмчийг барьцаалж “Стандарт” банкнаас зээл авсан хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй учир гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүйг мэдэгдсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn