МАХН-аас боловсруулсан Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг батлах аянд улс төрийн намууд нэгдэж, хамтран ажиллах тунхаг бичигт гарын үсэг зурлаа. Ингэснээр МАХН, МҮАН, Монголын ногоон нам, Иргэний зориг ногоон намууд баталсан тунхагаа иргэдэд танилцуулж гарын үсэг цуглуулах ажлыг эхлүүлж байгаа аж.




