“Прайм” агентлагийн мэдээлснээр ирэх сарын 1-нээс ОХУ-ын нэг тонн шатахуунд ноогдуулах экспортын гаалийн татварын хэмжээ 364.1 болж, өмнөх сарынхаас 12.9 ам.доллараар буурч магадгүй гэж урьдчилан тооцоолжээ. Энэ нь ”Уралс” газрын түүхий тосны экспортын татварын 90 хувьтай тэнцүү гэсэн үг. Харин газрын түүхий тосны экспортын гаалийн татварын хэмжээ 404.5 америк доллар болж, өмнөх сарынхаас 14.4 ам.доллараар буурах юм байна.
Шинжээчид өнгөрсөн есдүгээр сарын 15-наас хойш нэг сарын хугацаанд мониторинг хийж, нэг баррель газрын түүхий тосны дундаж үнэ 110.7 ам.доллартай тэнцүү гэж тогтоожээ.