Т.САЙХАН

 Ардчилсан нам Үндэсний бодлогын хороондоо энэ сарын 5-ны өдөр ротаци явуулсан байна. Энэ хүрээнд 116 гишүүнээ Үндэсний бодлогын хорооноос хасчээ. ҮБХ-ноос  хасагдсан гишүүд дотор Р.Амаржаргал, Л.Гантөмөр, Б.Баабар, Х.Тэмүүжин, Э.Бат-Үүл, Д.Ганболд, Н.Батбаяр нар багтсан байна.

Энэ талаар нийтлэлч Б.Баабар твиттер хуудсаараа дамжууланАрдчилсан намаас 116 хүн хөөгдсөний дотор Амаржаргал, Гантөмөр, Тэмүүжин, Бат-Үүл, Баабар, Халзан Ганболд нар багтжээ. Тэднийг нөхөж Нийгмийн даатгалд ажиллаж байсан 116 хүн оржээхэмээн жиргэжээ.

28829759_1777062858990765_2118791666_n

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин