Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалан “Стандарт” банкнаас зээл авсан гэх “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийг АТГ шалгаж байгаа.   Ш.Батхүү нарт холбогдсон хэрэг мөрдөн байцаалтын явцад хамрах хүрээ нь томорсоор байгаа гэдгийг хэлж байна.   Тиймээс АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс тусгай ажлын хэсэг томилогдож Ш.Батхүү нарыг мөрдөн шалгах ажиллагааг нарийвчлан явуулж эхэлжээ. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаанд прокурор давхар хяналт тавьж ажиллаж байгаа юм байна.  Өнгөрсөн таван жил гаруйн хугацаанд хэргийн мөрдөн байцаалтад ахиц гарахгүй, хэргийг хөөн хэлэлцэх хуулийн хугацаа дуусах дөхлөө гэх мэдээллийг УИХ-ын зарим гишүүд өнгөрсөн долоо хоногт өгч байсан. Тэгвэл АТГ-аас  “Жаст” группийн захирал асан Ш.Батхүү нарт холбогдох хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй хэмээн мэдэгдэв.

Эх сурвалж:www.polit.mn