С.САРУУЛ

Залуу хуульчдын Хос дэнс ТББ Зөрчлийн хуулийн торгох шийтгэлийг нэг удаа өршөөх хуулийн төсөл санаачилжээ. Хуулийн төсөлд 2017 онд  Зөрчлийн хуульд торгуулиа төлөөгүй жолооч нарыг өршөөхөөр тусгасан талаараа Залуу хуульчдын Хос дэнс ТББ-ын тэргүүн А.Гантамир “Эрүүгийн хуулиас бусад төрлийн торгох шийтгэлийг нэн удаа өршөөх юм. Судалгаагаар өнгөрсөн жил төлөгдөөгүй 5.5 тэрбум төгрөгийн торгуулийг хүчингүй болгох тооцоо бий. Ингэснээр улс төсөв болон иргэний халааснаас нэг ч төгрөг зарлагадахгүй. Зөвхөн албан бланк дээрх торгуулийг л хүчингүй болгоно гэсэн үг. Дунджаар нэг жолооч 100-200 мянган төгрөгийн торгууль төлөхөөр байна. Энэ бол эдийн засгийн хүндрэлтэй үед иргэдийн амьжиргааг бага ч гэсэн дэмжих арга зам. Өмнө нь Татварын өршөөлийн хууль гарч байсан. Түүнтэй адил. Тиймээс Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газарт хандаж хаврын чуулганд хуулийн төслөө өргөн барина. Бидний боловсруулсан хуулийн төслийг хаврын чуулганд өргөн барьж батлуулах гишүүд байвал нээлттэй. Хамтарч ажиллана” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn