Х.БАТ-ЯЛАЛТ

Иргэдийн Шударга Шүүх ТББ-ын тэргүүн

 

Магадгүй шударга ёс, тэгш эрхийг шаардсан ард түмний шаардлага нь мөн­хийн шаардлага байж бо­лох юм. Нийгмийн шу­дарга бус, тэгш бус байд­лыг шинэчлэх амлалтыг үе үеийн улс төрчид ард түмэндээ амлаж, тэдний дэмжлэгийг авч төрийн эрх мэдэлд очдог буй за. Энэ зарчмаар эрх бариг­чид өөрчлөгдөн солигд­соор өнөөдөртэй золгосон. Гэхдээ бид нийгэмд шу­дарга ёс, тэгш байдлыг тогтооход  маш ойрхон байна. Бид хууль тог­тоом­жиндоо биччихсэн. Ха­рам­салтай нь амьдрал дээр тэрхүү бичээс бие­лэгддэггүй ээ.

Хээл хахууль, хуйвал­даан луйвар, худал хуур­маг, хууль бус нь газар авсан Зэрлэг Ардчилал ардчилсан нийгмийн эх­ний үе шат байж болох юм. Эрх чөлөөг буруу ойлгож хүний эрхийг тодорхойлж чадаагүй цагт Төгс Ард­чилал хэрхэн тогтох билээ.

Сүүлийн үед Монгол улсад ард түмний захиал­гаар шүүхийн шинэчлэл, хуулийн байгууллагуудын шинэчлэл, хууль зүйн сал­барын шинэчлэл хэ­мээх үг хэллэг газар авч улс төрийн намууд, улс төрчид бүгдээрээ л энэ тухай ярих, хэлэлцэх бол­сон. Учир нь ард түмэн энэ тухай өөрчлөлтийн тухай сонсох дуртай байгаа юм. Хүн юу хүсч байна түүнийг нь бүтэхгүй ч байсан ам­лаад төрийн эрх мэдэлд шигдэн суух санаархал одоогийн бохир улс төрд арга тактик болон хэвш­жээ.

Шинэчлэлийг захиал­сан л бол хийх ёстой. Хам­гийн гол нь тэрхүү шинэч­лэл захиалга өгсөн хүмүү­сийн ашиг сонирхолд ний­цэж байна уу үгүй юу гэдэг чухал юм.

2008, 2009, 2012 оны улс төрийн томоохон сон­гуулиудад улс төрчдийн амлалт болсон зүйл бол шударга ёс юм. Харам­салтай нь хэнийг, яаж шударга болгохоо мэдэх­гүй байсаар өнөөдрийг хүрлээ. Магадгүй хэнийг яаж шударга байлгахаа мэдэж байсан ч эрх бариг­чид шударга ёсыг хүсээ­гүй байж ч болох юм.

Би 2009 оны ерөнхий­лөгчийн сонгууль болон 2012 оны УИХ-ын сонгуу­лийн дүнг сонсоод шударга ёс, шүүхийн шинэчлэ­лийн талаар дорвитой ажил хийгдэнэ хэмээн  жаахан ч гэсэн итгэл төрж байлаа. Ялангуяа Ардчил­сан нам засгийн эрх барьж хуульч Х.Тэмүүжин ХЗ-н сайдаар томилогдоход ши­нэч­лэл бодит ажил болж өнгөрсөн, одоо, ирээдүйд хүний эрхийг сэргээх, хам­гаалах, баталгаажуу­лах хууль зүйн нөхцөл бүрдэх нь хэмээн горьдож байсан юм. Харамсалтай нь буруу шинэчлэл эхэлж ард түмний захиалга бие­лэх­гүйд хүрснийг анзаа­раад чимээгүй сууж төв­дөхгүй нь ээ.

Бид аливаа зүйлийг хийхдээ захиалагчдын хү­сэлтийн дагуу судалж, боломжийг тодорхойлж бодит зүйлийг бүтээдэг. Амьдралаас урган гарсан ард түмний шинэчлэл хийх захиалга нь өөрсдийн гомдлыг барагдуулах эх­ний шаардлага, гомдолд дурьдагдсан алдааг олох дараагийн шаардлага, ал­дааг нь давтахгүй байх эцсийн шаардлага гэсэн 3 хэсгээс бүрдэх нь тодор­хой юм. Гэтэл ямар ч ал­дааг зөвтгөхгүй, ямар ч судалгаа хийхгүй, захиал­гын утга учрыг ойлгохгүй­гээр өөртөө байгаа хуулиа шүүмжилж өөр бусдын хуулийг хуулбарлан өөрч­лөх аргачлал нь буруу шинэчлэл болохыг шууд хэлье.

Шүүхийн шинэчлэ­лийн хүрээнд маш олон бодлогын шинжтэй аж­луу­дыг хийх шаардлагатай байгааг эрхэм шинэчлэг­чид болох Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, гишүүд, Хууль Зүйн сайдтан нарт хатуухан хэлье.

 

МОНГОЛ УЛС ДЭЛХИЙД БАЙХГҮЙ ГАЖ ШҮҮХТЭЙ УЛС

Төрийн эрх мэдлийн үндсэн нэг тусгаар хэлбэр нь шүүх эрх мэдэл билээ. Аливаа хэрэг маргаан, ЗАРГА-ыг таслан шүүдэг онцгой эрх мэдэл харыг цагаан, цагааныг хар бол­гох увидас хүчтэй. Энэ андуурал үе үеийн шүүхэд байсан учраас дэлхий улс орнууд 2 төрлийн шүүх хэлбэрийг түгээмэл хэрэг­лэдэг. Үүнд:

1. Эх газрын буюу ма­най улс хамаарагддаг эрх зүйн бүлэг. Энэ бүлэгт хамаарагддаг улс орнууд төрийн шүүгч ард түмний төлөөлөлтэйгээ шүүх бү­рэл­дэхүүнийг бүрдүүлээд хамтран шийдвэр гарга­даг. Харамсалтай нь ма­най шүүх төрийн төлөөл­лөөрөө дангаар нь шийд­вэр гаргуулдаг.

2. Англо саксон эрх зүйн бүлэг буюу шүүгч нь шийдвэрийг баталгаа­жуулж ард түмний төлөө­лөл нь гэм бурууг тогтоодог дамжлагт шүүхийн сис­тем. Ард түмэн буруутай гэвэл шүүгч ялладаг. Бу­руу­гүй гэвэл цагаатгадаг тогтолцоо.

Гэтэл манай улсын одоо­гийн шүүх тогтолцоо энэ хоёрын аль нь ч биш. Тиймээс маш их алдаатай шүүхийн шийдвэр гардаг. Гэтэл шүүхийн шинэчлэл хийж буй этгээдүүд нэг хуулийг хэд хэдэн хэсэг болгон задалж хэд хэдэн байгууллагыг нэгтгэн ний­лүүлснээ хууль, шүү­хийн шинэчлэл хэмээн нэрлэж байна. Харамсал­тай нь шүүгч яагаад ал­даа­тай шийдвэр гаргадаг, алдаатай шийдвэр гар­га­сан шүүгчид хариуцлага хэн, хэрхэн тооцох талаар ямар ч шинэчлэл хийсэн­гүй. Харин ч шүүгчийг шийдвэрлэсэн хэргийнх нь төлөө шалгахыг хориг­лон дархалсан хуулийг баталсан нь тоогүй.

 

МОНГОЛ УЛСЫН ПРОКУРОРЫН БАЙГУУЛЛАГА ҮНДСЭН ХУУЛИАС ДАВСАН ЭРХТЭЙ

Монгол улсын Үндсэн хуулийн 56-р зүйлийн 56.1 дэх хэсэгт прокурорт хэрэг бүртгэх, мөрдөн байцаах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавьж шүүх хурал­даанд төрийн нэрийн өм­нөөс оролцох болохыг то­дорхойлсон. Харамсалтай нь Монгол улсын ерөнхий прокурорын 32 тоот тушаа­лаар хэрэг бүртгэгч, мөр­дөн байцаагч нарын до­тоод итгэлээрээ шийдвэр гаргах эрх мэдэлд нь шууд нөлөөлж аливаа шийдвэр гаргах эрх мэдлийг өөртөө шилжүүлэн авсан явдал нь хууль зүйн салбарын томоохон алдаануудын нэг болсон. Энэ талаар ямар нэгэн бодлого, санаачилга гарахгүй байгаа нь буруу шинэчлэлийн томоохон шинж тэмдэг юм.

 

ӨМГӨӨЛҮҮЛЭГЧИЙН ЭРХ АШИГ СОНИН БИШ

Хуульчийн сонгон шал­гаруулалт хэмээх ча­нар­гүй, үр өгөөж муутай аргаар хуульчдын мэргэж­лийн ур чадварыг нэмэг­дүүлэх оролдлого хийж байгаа нь буруу болох нь батлагдаж байна. Өмгөө­лөгч нь өмгөөлөх эрхээ алдахаас айдаг, улмаар өмгөөлүүлэгчдээ үнэнч бус чанаргүй үйлчилгээ үзүүлдэг гэх мэтчилэн хүний эрх, эрх чөлөө то­дор­хой бодит хүчин зүй­лээс хамааралтайгаар зөр­чигдөж байхад бодит шалт­гаан нөхцлийг тогтоох, арилгах арга хэмжээ бод­лого боловсруулахгүй байна.

Олон арван асуудлууд бодлого хүлээж байхад байгууллагын дотоод бү­тэц зохион байгуулалт, албан хаагчдын шилжилт хөдөлгөөн төдий өөрчлөлт хийж байшин барилга дэд бүтцийн асуудлаар мар­гаан үүсгэж суугаа шинэч­лэгчдийг хараад БУРУУ ШИНЭЧЛЭЛ болохыг тү­мэн олонд мэдэгдэх нь шүүхийн шинэчлэлийн төлөө эрүүл мэнд, эрх чө­лөөгөөрөө дэнчин тавьж сүүлийн 7 жил хохирсон, хэлмэгдсэн олон арван иргэдтэйгээ хамтран тэм­цэлд­сэн иргэн миний үүрэг гэж ойлгоно.

Шинэчлэлийг захиа­лагч ард түмнээс алсад ямар ч шинэчлэл хийгдэх­гүй, амжилт олохгүйг бат­тай хэлье. Хэдийгээр эрх мэдлийн ааг омогт ман­суурсан, эрх мэдэлдээ эрдсэн сайд дарга нар энэхүү нийтлэлийг үл ой­шоох авч ирээдүйн хү­мүүст зориулан энэхүү сэтгэгдлийг бичиж үлдээв. Ямартаа ч эхлүүлсэн тэмц­лээ дуустал Монгол ул­сын­хаа эгэл жирийн ард түмний төлөө зүтгэнээ.