Х.ОЮУНБОЛД

“Google” компани  ухаалаг утасны хэрэглээний программд  шинэ  хэрэглээг суулгасан байна. Ингэснээр хэрэглэгч тухайн программаас гаралгүйгээр  дэлгэцнийхээ зургийг бусадтай  хуваалцах болон засах боломжтой. Энэ  хэрэглээний шинэ программ нь одоогоорАндройдутасны бета хувилбарт ажиллахаар бүтээсэн байна. Үүнийг хэрэглэхийн  тулд ухаалаг утасны тохиргооны цэснээс “software”, суурин компьютероос орж байгаа бол  данс, нууцлал  тохиргоог идэвхжүүлэх шаардлагатай ажээ. Үүний дараа хэрэглэгч “Google”-ээс зураг татаж авснаар түүний хүрээг тайрах, долоон өөр өнгөөр зурган дээр бичих зэрэг үйлдлийг  гүйцэтгэж болох үндсэн үүрэгтэй самбар гарч ирэх ажээ. Түүнчлэн ухаалаг утасны системийн цэсээр дамжуулан зургийг хуваалцах болон түүнд хийсэн өөрчлөлтийг буцаахын  тулд хуруугаа баруун тийш нь гүйлгэх эсвэл түүний голд  нь шалгах гэсэн тэмдгийг дарснаар  хадгалах  боломжтой юм.

Мөн үүнийг ашигласнаар өөр бусад хэрэглээний программуудаас  хайх замаар татсан зурагнуудад хэрэглэж болох ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин