АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп экс Ерөнхийлөгч Барак Обамаг тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд ОХУ-ын эрх баригчид хөндлөнгөөс оролцохоос урьдчилан сэргийлэх хангалттай арга хэмжээ аваагүй хэмээн буруутгажээ. Тэрээр ”Обама 2016 оны ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө ерөнхийлөгч байсан. Яагаад ОХУ-ын хөндлөнгийн оролцооны эсрэг юу ч хийгээгүй юм бэ?” гэж цахим хуудсаараа дамжуулан асуусан байна. Дональд Трамп үүнээс ч өмнө түүний ерөнхийлөгчийн сонгуулийн ажлын хүрээнд Москва оролцсон маргааны талаар Барак Обама, түүний зөвлөхүүд болон ОХУ-ын өндөр албан тушаалтнуудын хоорондын анхаарал татсан харилцааг нууцлах оролдлого хийж байсан хэмээн онцолж байжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин