Х.Оюунболд

 Өмнөд СолонгосынПёнЧанхотод XXIII өвлийн олимп нээлтээ хийлээ. Тэнгэрт олимпийн билэг  тэмдэг болох таван цагирагийг 1218 дроны тусламжтайгаар дүрслэн үзүүлжээ.

Мөн энэ үеэр хоёр Солонгосын тамирчид нэгэн тугийн дор жагсч орж ирсэн бөгөөд тугийг  Хойд Солонгосын эмэгтэй хоккейн тамирчин  Хван Чун Гум болон Өмнөд Солонгосын бобслейн тамирчин Вон Юн Жон нар барьж орж ирсэн юм. Харин өвлийн олимпт оролцож буй орны тамирчид дэлхийн улс орнуудад танигдаж, тархсан Өмнөд Солонгосоос гаралтай “Gangnam Style” дууны аянд цэнгэлдэх хүрээлэнд жагссан байна. Энэ жагсаалаас хүмүүсийн хамгийн хүсэн  хүлээсэн хоёр мөч байсан нь олон улсын олимпийн хорооноос ОХУ-д оноосон шийтгэлийн улмаас тус улсын тамирчид олимпийн туган дор жагссан явдал байсан бол нөгөөх нь хоёр туг баригчтай оролцож олимпийн нээлтийг хааж буй  хоёр Солонгосын тамирчдын багийг  харах байв.

Мөн нээлтийн үеэр  цэнгэлдэх хүрээлэнд хоёр солонгосын албан ёсны бус төрийн сүлд дуулал болохАрирангхэмээх үндэсний сүлд дууллыг  тогложээ. Энэ үеэр Ерөнхийлөгч Мүн Жэе Ин энэ үеэр тус улсад анх удаа айлчлан ирсэн Хойд Солонгосын Ерөнхийлөгч Ким Жон Уны дүү Ким Ё Жонтой мэндэлсэн байна.

Улс орны төрийн тэргүүн, улс төрийн удирдагчдын суудлыг хуваарилах их төвөгтэй байсан талаар “The Guardian” сонинд мэдээлжээ. ТухайлбалХойд Солонгосын төлөөлөгч нарыг ахалж ирсэн Ким Ё Жон АНУ-ын дэд ерөнхийлөгч Майк Пенсээс ойрхон сууж таарсан ажээ. Асаасан лаагаар энхтайваны билэг тэмдэг тагтааг урласан байна. Харин олимпийн бамбарыг Өмнөд Солонгосын олимпийн медальт тамирчин Ким Юна асаажээОлимпийн нээлтэд оролцсон олон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч Томас БахРио Жанейрогийн олимпт анх удаа дүрвэгчдийн төлөөлөгчид жагсч оролцож байсанХарин энэ удаагийн олимпод хоёр Солонгос нэгдэн жагсч оролцсон  түүхэн үйл явдал боллоогэж ярьсан байна.

Түүнээс гадна олим­пийг зохион байгуулсан хорооны ерөнхийлөгч  Ли Хи Беом хэлэхдээ “ПёнЧаны олимпын тог­лолт нь соёл урлагийн тог­лолт болохоо харууллаа. Ялангуяа энхтайваны тоглолт болохоо харуулав” гэжээ.Түүнээс гадна дэлхийн бүх улс орнууд хоёр Солонгос нэгэн тугийн дор жагссан түүхэн үйл явдлын гэрч болсон мөч байлаа.  Энэ нь спорт удаан хугацаанд дайсагнаж ирсэн хүмүүс, улс орныг эвлэрүүлэх чадалтай гэдгийг  харууллаа гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин