Союз-2.1а”  загварын  пуужин тээвэрлэгчид ачсан  ачааны сансрын хөлөгПрогресс MS-08 “-ыг Олон улсын сансрын станц  хөөргөхөөр Байконурын сансрын нисэх онгоцны буудал руу хөдөлжээ.

Энэ сансрын ачааны хөлөг нь  орон нутгийн цагаар өглөөний 09:00 цагт хөөрөх  юм байнаЭнэ  үеэр дэлхийг хоёр удаа тойрч нисгэхээр төлөвлөжээ. Ингэснээр товлосон газартаа гурван цаг гаруйн хугацаанд хүрэх боломжтой гэж  тооцоолсон байна.

Энэ тохиолдолдПрогресс MS-08 “ сансрын ачааны хөлөг нь олон улсын сансрын станцын модул Звездатай орон нутгийн цагаар 12:25  цагт  холбогдоно гэж  “Тассагенттлагаас мэдээлжээ.

Харин энэ аргыг хэрэгжүүлэх боломжгүй тохиолдолд ачааны сансрын хөлгийн нислэг хоёр өдөр үргэлжлэх бөгөөд  сансрын станцад энэ сарын 13-нд буцаж ирнэ гэж мөн мэдээлсэн байна.

Энэ ачааны хөлөг нь олон улсын сансрын станцын багийханд  420 кг ус,46 кг шахсан агаар, эрдэм шинжилгээний багаж, эм, хоол хүнс, хувцас болон ариун цэврийн хэрэглэл хүргэж өгөх юм байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин