Л.БАТДОРЖ
“Forbes” сэтгүүлээс жил бүр NBA-гийн ашиг орлогоороо тэргүүлсэн багуудыг шалгаруулдаг билээ. Энэ жагсаалтыг 3.6 тэрбум ам.долларын орлогоор “Нью Иорк Никс” баг тэргүүлж, 3.3 тэрбум ам.доллараар “Лос Анжелес Лакерс”, 3.1 тэрбум ам.доллаар “Голден Стейт Уорриорс” баг удаалжээ. Одоогийн байдлаар “Нью Иорк Никс” улирлын тоглолтод амжилт муутайхан дорнод бүсийнхээ 11 байрт 23 хожил 34 хожигдолтой байна. Харин “Лос Анжелес Лакерс”-ийн хувьд өрнөд бүсийнхээ 11 байрт 23 хожил, 32 хожигдолтой явна. “Голден Стейт Уорриорс” 43:13 харьцаатай байна.
