Х.ОЮУНБОЛД

 Өмнөд Солонгост болох өвлийн олимп эхлэхэд хоёр хоног үлдлээЭнэ олимп өмнө болж байсан өвлийн олимпуудаас өвөрмөц ялгаатай гэдгээрээ онцлог юм. Өмнөх олимпуудаас юугаараа онцлог болохыг сонирхоцгооё.

 öЭнэ удаагийн өвлийн олимпод оролцох орон, тамирчдын тоо өмнөх олимпуудаас хамгийн их буюу 92 орны 2.925 тамирчин  оролцохоор болжээ. Үүний өмнө болсонСочи-2014” олимпод  88 орны 2858 тамирчин оролцсон юм.

ö Олимпод амжилт үзүүлэх тамирчдад гардуулах алтан медалийн тоогоорПёнЧан-2018” тэргүүлж байна. Тамирчдад нийт 102 алтан медаль гардуулах ажээ.

ö Анх удаа өвлийн олимпод агаарын снөүбоард, курлингийн хос үзүүлбэр, уулын цанын багийн гулгалт болон нийтийн  тэшүүрийн хурдан гулгалтын уралдаан гэсэн дөрвөн төрөл шинээр нэмэгджээ.

ö Олимпийн үеэр 92 орны эрэгтэй, эмэгтэй төлөөлөгчдөд нийт 110 мянган жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл тараахаар болжээ. Энэ нь  “Сочи-2014” болонВанкувер- 2010” олимпийн наадмаар тараасан жирэмслэлтээс хамгаалах хэрэгслээс 10 мянгаар их байна гэсэн  үг юмНэг тамирчинд  38 ширхэг  бэлгэвч оногдож байгаа ажээ.

ö Өмнөд Солонгост болохПёнЧан-2018” нь  Ази тивд зохион байгуулагдаж буй гурав дахь удаагийн өвлийн олимп юмҮүнээс өмнө Японы Саппоро, Нагано  хотод 1972 болон 1998 онд зохион байгуулж байжээ.

ö Олон улсын олимпийн хорооны тэргүүн Бахын мэдэгдсэнээрПёнЧан-2018” олимпод оролцож буй тамирчдад хийх сэргээшийн хяналт чангарсан байна. Ингэснээр өмнөх олимпуудын үеэр хийж байгаагүй их буюу 2000 гаруй сэргээшийн сорил авна.

ö“ПёнЧан-2018” олимпод анх удаа Малайз, Сингапур, Эквадор, Косово, Нигер болон Сомалийн хойгт орших Эритрей улс оролцохоор болсон байна.

ЯПОН ЭСЭРГҮҮЦЛЭЭ ИЛЭРХИЙЛЭВ

  Япон  хоёр орны харилцаанд сэв суулгах шалтгаан болсон арлын зургийг өвлийн олимпийн туганд хэрэглэх гэж байна хэмээн НҮБ-д гомдол мэдүүлсэн байна.  Японы Засгийн газрын хэвлэлийн төлөөлөгч   Ёсихидэ Суга  хэлэхдээ “Энэ үйлдлээрээ манай Засгийн газрыг доромжилсныг  зөвшөөрөхгүй.  Энэ арал нь  Японы газар нутгийн салшгүй нэгэн хэсэг, Өмнөд Солонгос энэ газрыг эзэгнэж буй нь хууль бус үйлдэл гэж мэдэгдсэн байна. Энэ талаар хоёр Солонгосын эмэгтэй хоккейн нэгдсэн баг Шведийн багийн эсрэг тоглосны дараа гомдол мэдүүлжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин