Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын олимпийн хороо  Спортын арбитрын шүүхээс тэмцээнд оролцох эрхийг нь сэргээсэн 15 тамирчныгӨвлийн олимп 2018”-д урилгаар оролцуулахыг Олон улсын олимпийн хорооноос хүссэн байнаГэвч  сэргээшийн эсрэг байгууллагын тэргүүн, Францын спортын  дэд сайд асан Валери  Фурнейрны удирддаг олон улсын шинжилгээний байгууллагаасСпортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь  тэднийг сэргээш  хэрэглээгүй гэсэн сэжгийг арилгажитгэлийг нь төрүүлэхгүй байгаа учраас сэргээшийн хүчин нөлөө бүрэн арилсан  гэж үзэж чадахгүйгэжээХарин хоёр  дасгалжуулагчийн тухайд  Освальдын  комиссын өгсөн мэдээлэл болон байгууллагын нэмэлт мэдээлэлд тулгуурлаж эрхийг нь сэргээхээс татгалзсан байнаОлон улсын олимпийн хорооСочи 2014” оны олимпийн сэргээшийн эсрэг дүрэм журмыг зөрчсөн ОХУ-ын  28 тамирчны  тэмцээнд оролцох эрхийг нь бүрмөсөн хасаад байсан юм. Харин   Спортын арбитрын шүүх сэргээш хэрэглэснийг нь нотлох хангалттай нотолгоо байхгүй учраас энэ шийдвэрийг нь  цуцалжээ. Олон улсын олимпийн хороо түүний гүйцэтгэх комиссоос гаргасан шийдвэр нь хүчинтэй гэж мэдэгдсэн. ОХУ-ын тамирчдыг  өвлийн олимпПёнЧан-2018”-д  Спортын арбитрын шүүхийн гаргасан алдааны улмаас улсынхаа туган дор жагсч оролцохыг хоригложээОлон улсын олимпийн хорооны ерөнхийлөгч БахСпортын арбитрын шүүхээс гаргасан шийдвэр нь бидний гайхлыг  төрүүллээ. Мөн тэд бидэнд шийдвэрийг бүтэн өгөөгүй.   Энэ сарын сүүлээр бидэнд өгнө гэж хэлсэн нь  урам  хугалж байнаТүүнчлэн  “Олон улсын олимпийн хорооСпортын арбитрын шүүхийн гаргасан шийдвэрт сэтгэл дундуур байнаЭнэ нь  тус байгууллагыг шинэчлэх ялангуяа түүний үйл ажиллагааны системийг шинэчлэх  шаардлагатай байнагэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.   Харин сэргээш илрээгүй ОХУ-ын тамирчид өвлийн олимпод оролцож болох бөгөөд тус улсын тамирчид олимпийн хорооны туган дор жагсч оролцож болох ажээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин