Д.БОЛОР

 МАН-ын жагсаал өнгөрсөн баасан гаригт гудамжинд төдийгүй Тө­рийн ордонд үргэлжиллээ. МАН-ынхны хүсэлтээр Сүхбаатарын талбайд цугласан 500 орчим иргэн "Архи тараалаа, тараалаа гэхэд Г.Батхүүгээс давахгүй. Мөнгө тараалаа, тараалаа гэхэд Д.Зоригтыг хүчрэхгүй" гэсэн лоозон барьж, амандаа шүгэл зуун  өдрийг өнгөрөөв. Зарим нэг нь поошиг нүдэнгээ хонхны дууны аянд  "Монголын ардчилал насан эцэслэлээ. Ард­чиллаа аваръя" гэхчилэн баахан бахирч зогслоо. Энэ үеэр УИХ дахь МАН-ын гишүүд  жагсагчдын индэрт ээлж дараалан гарч "АН-ынхны түрэмгийлэл хэтэрч байна. Тэд Өвөр­хангай аймгаас үнэмлэхүй саналаар ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг тангараг өргүү­лэх­гүй нь. Харин шүүхийн "хүч"-ээр Д.Зоригт, Г.Бат­хүү нарыг УИХ-д оруу­лахыг хүслээ. Үүнийг хэ­зээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү" хэмээнэ.

 

Г.Уянга: БИ МАН-ЫНХАН ШИГ ХЭДХЭН ХҮНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ ҮЗЭЭГҮЙ

Харин Төрийн ордонд буйдан дээр жагсагчдыг эргэх хүн олон байв. Тэднийг дэмжсэн болоод үгүйсгэсэн бусад УИХ-ын гишүүд "ангийн нөхдөө" эргэж очиж харагдсан. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга МАН-ын жаг­сагчидтай уулзах бус тэд­нийг арынхаа фон болгон ашиглаж, хэвлэлийнхэнд ярилцлага өгөхийг хүсэхэд Су.Батболд "Г.Уянга аа, чи хол явж ярь.Биднийг үзвэр гэж бодоо юу. Хол яв" хэмээн "хөөхөд" өнөөх нь “Хаана, юу ярихаа та на­раар заалгахгүй” хэмээн мөчөөгөө өгсөнгүй. Үүнд нь эгдүүцсэн С.Бямба­цогт, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө фон болгохгүй гэсэндээ шударга ёс шаардаж бичсэн самбараа ард нь авчирч тогтоосон юм. Г.Уянга "Жагсаал, цуглаан хийх хориотой газар гэж бий. Түүний нэг нь Төрийн ордон. Жагсаал хийж байна гээд буйдан дээр тухалдаггүй юм. Би хасах 40 хэмийн хүйтэнд гадаа хоолойгоо сөөтөл орилж явсан хүн. Гэтэл энэ хэдэн нөхөд өөрсдийгөө жагсаж байна гээд буйдан дээр тухалж байна. Тэгээд ч миний жагсаал Монголын ард түмний эрх ашгийн төлөө байсан. Оюутолгойн гэрээг өөрчилж, хүүхдийн мөнгө олго гэсэн шаард­лага тавьсан болохоос биш МАН-ынхан шиг нэгний­хээ төлөө ингэж яваагүй юм. Би өнөө өглөө Төрийн ордны хамгаалалтын дар­гаас "МАН-ынхан ингэж суух нь зөв үү. Тараавал яасан юм бэ" гэж асуусан. Харамсалтай нь тодорхой хариу хэлээгүй. Ер нь жагсаал цуглаан хийх хориотой газар жагсвал хоёроос дөрвөн сар хүртэлх хугацаагаар хорих хуулийн заалттай шүү, МАН-ынхаан" гэв.

Г.Шийлэгдамба: ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД ТА БИД АДИЛХАН ЗОВЖ БАЙГАА ШҮҮ

Түүнчлэн чуулганы хаал­га манагчид дээр МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ирсэн. Тэрээр "Би та бүхний жаг­саалыг буруутгахгүй бай­гаа. Манай намын зүгээс УИХ-ын сонгууль шу­дарга болоогүй гэдэгт МАН-тай санал нэг бий. Энэ нь зөвхөн Өвөр­хан­гайн тойрогтой хамаа­ралгүй, ерөнхийд нь хэлж байгаа юм шүү.  Ер нь Өвөрхангайн тойргийн тухайд шүүхийн шийдвэр эцэслээгүй байхад танга­раг өргүүлэх нь учир ду­таг­далтай болов уу. Шүү­хийн эцсийн шийд­вэр гарсны дараа аль намын гишүүн нь тангараг өргөх вэ гэдгийг шийдээсэй. Баяртай ч гэмээр юм уу нэг зүйл бодогдлоо. Учир нь МАХН-ын гишүүд нь хууль, хяналтын байгуул­лагыг эрх мэдэл, мөнгөтэй хүнд үйлчилж байна гэд­гийг хэлдэг байсан. Тэгвэл улс төрд нөлөө бүхий МАН-ынхан үүнийг маа­нь харж шүү­­далд санаа зовох болсонд та­лархалтай байгаа. Шүү­хийн хараат бус байдалд та бид адилхан санаа зовж байгаа шүү" гэв. Энэ үеэр хэл ам, маргаан дагуулаад байгаа Өвөр­хангайд нэр дэвшигч Г.Бат­хүү баяр ёслолын байдалтай инээмсэглэл тодруулан УИХ-ын дарга З.Энх­болдын өрөө рүү ор­чихов. Сэтгүүлчид түүнийг гарч ирэхийг хүлээсэн ч тэрээр туслахаараа хаал­ганы гадна хүн байгаа эсэхийг байнга хянуулж байлаа. Түүнийг гарч ирмэгц "Та­ныг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүйн тө­лөө МАН-ынхан жагсаж байна. Та шүүхийн "хүч"-ээр ялалт байгуулаад байгаа юм биш шүү" гэхэд "Ах нь мэдэхгүй. Шүү­хийнхэн л мэднэ" гэв. "Өөрийг чинь МАН-ын­хан элдвээр хэлж, бичиж байна. Тайл­бар өгөхгүй юм уу гэхэд "Миний гаргасан шийд­вэр биш ээ. Шүүхийнхэн л шийдсэн шүү дээ" гэсээр гарч одсон юм. Харин их үдийн алдад МАН-ын жаг­сагч нар Төрийн гур­ван өндөрлөгт шаардлага хүргүүлээд тарсан юм. Шаардлагад "С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг гэм буруутан мэт болгож, тэд­ний оронд  олон хуулийг ноцтойгоор зөрчиж, 168 сая төгрөг тараасан Г.Батхүү, Д.Зоригт нарыг Улсын Их Хурлын гишүүн болгохоор улайрч байна. Үүнийгээ зогсоо" гэжээ. Шаард­лагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулж өгсөн юм. нд төдийгүй Тө­рийн ордонд үргэлжиллээ. МАН-ынхны хүсэлтээр Сүхбаатарын талбайд цугласан 500 орчим иргэн "Архи тараалаа, тараалаа гэхэд Г.Батхүүгээс давахгүй. Мөнгө тараалаа, тараалаа гэхэд Д.Зоригтыг хүчрэхгүй" гэсэн лоозон барьж, амандаа шүгэл зуун  өдрийг өнгөрөөв. Зарим нэг нь поошиг нүдэнгээ хонхны дууны аянд  "Монголын ардчилал насан эцэслэлээ. Ард­чиллаа аваръя" гэхчилэн баахан бахирч зогслоо. Энэ үеэр УИХ дахь МАН-ын гишүүд  жагсагчдын индэрт ээлж дараалан гарч "АН-ынхны түрэмгийлэл хэтэрч байна. Тэд Өвөр­хангай аймгаас үнэмлэхүй саналаар ялалт байгуулсан Н.Төмөрхүү, С.Чинзориг нарыг тангараг өргүү­лэх­гүй нь. Харин шүүхийн "хүч"-ээр Д.Зоригт, Г.Бат­хүү нарыг УИХ-д оруу­лахыг хүслээ. Үүнийг хэ­зээ ч хүлээн зөвшөөрөхгүй шүү" хэмээнэ.

 

Г.Уянга: БИ МАН-ЫНХАН ШИГ ХЭДХЭН ХҮНИЙ ЭРХ АШГИЙН ТӨЛӨӨ ЖАГСАЖ ҮЗЭЭГҮЙ

Харин Төрийн ордонд буйдан дээр жагсагчдыг эргэх хүн олон байв. Тэднийг дэмжсэн болоод үгүйсгэсэн бусад УИХ-ын гишүүд "ангийн нөхдөө" эргэж очиж харагдсан. Харин УИХ-ын гишүүн Г.Уянга МАН-ын жаг­сагчидтай уулзах бус тэд­нийг арынхаа фон болгон ашиглаж, хэвлэлийнхэнд ярилцлага өгөхийг хүсэхэд Су.Батболд "Г.Уянга аа, чи хол явж ярь.Биднийг үзвэр гэж бодоо юу. Хол яв" хэмээн "хөөхөд" өнөөх нь “Хаана, юу ярихаа та на­раар заалгахгүй” хэмээн мөчөөгөө өгсөнгүй. Үүнд нь эгдүүцсэн С.Бямба­цогт, Ж.Энхбаяр нар өөрсдийгөө фон болгохгүй гэсэндээ шударга ёс шаардаж бичсэн самбараа ард нь авчирч тогтоосон юм. Г.Уянга "Жагсаал, цуглаан хийх хориотой газар гэж бий. Түүний нэг нь Төрийн ордон. Жагсаал хийж байна гээд буйдан дээр тухалдаггүй юм. Би хасах 40 хэмийн хүйтэнд гадаа хоолойгоо сөөтөл орилж явсан хүн. Гэтэл энэ хэдэн нөхөд өөрсдийгөө жагсаж байна гээд буйдан дээр тухалж байна. Тэгээд ч миний жагсаал Монголын ард түмний эрх ашгийн төлөө байсан. Оюутолгойн гэрээг өөрчилж, хүүхдийн мөнгө олго гэсэн шаард­лага тавьсан болохоос биш МАН-ынхан шиг нэгний­хээ төлөө ингэж яваагүй юм. Би өнөө өглөө Төрийн ордны хамгаалалтын дар­гаас "МАН-ынхан ингэж суух нь зөв үү. Тараавал яасан юм бэ" гэж асуусан. Харамсалтай нь тодорхой хариу хэлээгүй. Ер нь жагсаал цуглаан хийх хориотой газар жагсвал хоёроос дөрвөн сар хүртэлх хугацаагаар хорих хуулийн заалттай шүү, МАН-ынхаан" гэв.

Г.Шийлэгдамба: ШҮҮХИЙН ХАРААТ БУС БАЙДАЛД ТА БИД АДИЛХАН ЗОВЖ БАЙГАА ШҮҮ

Түүнчлэн чуулганы хаал­га манагчид дээр МАХН-ын Ерөнхий на­рийн бичгийн дарга Г.Шийлэгдамба ирсэн. Тэрээр "Би та бүхний жаг­саалыг буруутгахгүй бай­гаа. Манай намын зүгээс УИХ-ын сонгууль шу­дарга болоогүй гэдэгт МАН-тай санал нэг бий. Энэ нь зөвхөн Өвөр­хан­гайн тойрогтой хамаа­ралгүй, ерөнхийд нь хэлж байгаа юм шүү.  Ер нь Өвөрхангайн тойргийн тухайд шүүхийн шийдвэр эцэслээгүй байхад танга­раг өргүүлэх нь учир ду­таг­далтай болов уу. Шүү­хийн эцсийн шийд­вэр гарсны дараа аль намын гишүүн нь тангараг өргөх вэ гэдгийг шийдээсэй. Баяртай ч гэмээр юм уу нэг зүйл бодогдлоо. Учир нь МАХН-ын гишүүд нь хууль, хяналтын байгуул­лагыг эрх мэдэл, мөнгөтэй хүнд үйлчилж байна гэд­гийг хэлдэг байсан. Тэгвэл улс төрд нөлөө бүхий МАН-ынхан үүнийг маа­нь харж шүү­­далд санаа зовох болсонд та­лархалтай байгаа. Шүү­хийн хараат бус байдалд та бид адилхан санаа зовж байгаа шүү" гэв. Энэ үеэр хэл ам, маргаан дагуулаад байгаа Өвөр­хангайд нэр дэвшигч Г.Бат­хүү баяр ёслолын байдалтай инээмсэглэл тодруулан УИХ-ын дарга З.Энх­болдын өрөө рүү ор­чихов. Сэтгүүлчид түүнийг гарч ирэхийг хүлээсэн ч тэрээр туслахаараа хаал­ганы гадна хүн байгаа эсэхийг байнга хянуулж байлаа. Түүнийг гарч ирмэгц "Та­ныг УИХ-ын гишүүний тангараг өргүүлэхгүйн тө­лөө МАН-ынхан жагсаж байна. Та шүүхийн "хүч"-ээр ялалт байгуулаад байгаа юм биш шүү" гэхэд "Ах нь мэдэхгүй. Шүү­хийнхэн л мэднэ" гэв. "Өөрийг чинь МАН-ын­хан элдвээр хэлж, бичиж байна. Тайл­бар өгөхгүй юм уу гэхэд "Миний гаргасан шийд­вэр биш ээ. Шүүхийнхэн л шийдсэн шүү дээ" гэсээр гарч одсон юм. Харин их үдийн алдад МАН-ын жаг­сагч нар Төрийн гур­ван өндөрлөгт шаардлага хүргүүлээд тарсан юм. Шаардлагад "С.Чинзориг, Н.Төмөрхүү нарыг гэм буруутан мэт болгож, тэд­ний оронд  олон хуулийг ноцтойгоор зөрчиж, 168 сая төгрөг тараасан Г.Батхүү, Д.Зоригт нарыг Улсын Их Хурлын гишүүн болгохоор улайрч байна. Үүнийгээ зогсоо" гэжээ. Шаард­лагыг Ерөнхий сайд Н.Алтанхуягт гардуулж өгсөн юм.