Т.САЙХАН

 Засгийн газар 100 хоногийн ажлаа тайлагнаж, 2018 оны анхны улс төрийн жагсаалыг сөрөг хүчнээс зохион байгуулсан долоо хоног өнгөрлөөДолоо хоногийн эхэнд  Засгийн газрын тэргүүн танхимын сайд нартайгаа сууж, хэвлэлийн бага хурал хийлээТэд 100 хоногт хийсэн 30 ажлаа онцолж байв. Тухайлбал, гадаад өрийг бонд гаргаж өрийг өрөөр төлсөн, Монголыг Европын холбооны хар жагсаалтаас гаргалаа, шинэ цэвэрлэх байгууламж барих шийдэл олсон, Эрдэнэтийн 49 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авсан гээд нэлээд ажил амжуулсан гэвМөн У.Хүрэлсүх цаашдын төлөвлөгөөгөө танилцуулна лээ. 2019 оны дөрөвдүгээр сарын 1-нээс Улаанбаатар хот руу түүхий нүүрс нэвтрүүлэхийг хориглоно. Энэ онд арван мянган айлыг ипотект, 2000 айлыг түрээсийн орон сууцад хамруулна. Өмнийн говийн нар, салхины эрчим хүчийг ашиглан сэргээгдэх эрчим хүч байгуулна. Нефть боловсруулах үйлдвэр байгуулах ёстой, эхлүүлнэ, үр дүнг нь үзнэ хэмээн  Ерөнхий  сайд У.Хүрэлсүх амлавЗасгийн газрын 100 хоногтой зэрэгцэн барьсан бас нэг сюрприз нь  ХХОАТ-ын нэмэгдлийг цуцлах шийдвэр байвЗасгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригийн УИХ-ын чуулганаар баталлаа. Ингэснээр Засгийн газар 100 хоногийн хугацаанд Шатахууны онцгой албан татварХХОАТ-ын татварын нэмсэн шийдвэрээсээ буцаж, ард түмэнд таалагдах гэж үзэвХарин сөрөг хүчин энэ дээр эсрэг байр суурьтай байгаагаа илэрхийлж байв. Ингэж татварыг нэмж эргээд буулгах нь иргэдийн амьдралд харин ч хүнд тусч байгааг АН-аас өнгөрсөн пүрэвт орон даяар  зохион байгуулсан эсэргүүцлийн жагсаалын үеэр хэлсэн. Учир нь татвар нэмэх сургаар  бараа бүтээгдэхүүний  үнэ нэмэгддэг. Эргээд буулгахад  үнийн хөөрөгдөл  дагаж буурна гэж байхгүйЗасгийн газар анхнаасаа эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдалд татвар нэмэх шаардлагагүй байсангэж байвАН-ын эсэргүүцлийн жагсаал энэ оны анхных, мөн сөрөг хүчнийх гэхэд даруухан болж өндөрлөлөөАН-ын бүлгийн гишүүд УИХ-ын чуулганы хуралдааныг хаяж, эрх баригчдын үйл ажиллагаанд сэтгэл дундуур байгаагаа илэрхийлж, жагсаалдаа оролцов. Гэхдээ АН-д нөлөө бүхий зарим эрхэм харагдсангүйТухайлбалУлсын баатар Э.Бат-Үүл хэвлэлд өгсөн ярилцлагадаа одоогийн эрх баригчид сайн ажиллаж чадахгүй байгаа, тэдний эсрэг тэмцэж жагсаал зохион байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн ч АН-ынхаа жагсаалд лав оролцсонгүй. АН-ын дарга С.ЭрдэнэУИХ-ын гишүүн  Л.БолдЖ.Батзандан, Б.Пүрэвдорж нар үг хэлж, Баянгол дүүргийн Засаг дарга С.Одонтуяа, Л.Эрхэмбаяр нарын эрхмүүд жагсаалд оролцож харагдсанАН-ын дарга С.ЭрдэнэБид Монгол төрөө ард түмнийхээ эрх ашиг, үнэт зүйлийн төлөө ажилладаг болгохын тулд тэмцэх цаг болсон. Тийм учраас монголчууддаа бидний хүлцэнгүй номхон, тэвчээртэй байдлыг ашиглаж, эрх баригчид даварсаар байна гэдгийг юуны түрүүнд хэлмээр байна. Үнэхээр өнөөдөр өнгөрсөн жилийн улс орон, эдийн засгийн хүрээнд өрнөсөн үйл явдлуудыг харлуулж, гутаах замаар Ардчилсан нам, Ардчилсан хүчнийг гутаах үйлдэл тасрахгүй байна. Ингэж эрх баригч нам  эрх мэдлээ улам баталгаажуулахын төлөө улайрч байна. Ардчилсан хувьсгал хөгжсөн 28 жилийн дийлэнх хугацаанд өнөөгийн МАН-ынхан эрх барьсан. Тэд идэж, ууж, эрх дархаа бэхжүүлж, Монгол Улсын баялгийг гадныханд хямд үнээр зарж, борлуулсаар ирлээ. Өөрсдөө харин хагартлаа баяжсан. Одоо болно. Бид тэвчиж ханалаагэж байлаа. Ийнхүү Сүхбаатарын талбайд анхны улс төрийн жагсаал болж, У.Хүрэлсүхийн Засгийн газар 100 хоногоо тэмдэглэсэн нэгэн долоо хоног өнгөрлөө.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин