Цахим сүлжээний “Твиттер” компани хамгийн багадаа нэг сая 400 мянган хэрэглэгчээ 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлын үеэр хийсэн ОХУ-ын Засгийн газрын сурталчилгаанд цахим хаягаараа дамжуулан холбогдсон талаар анхааруулсан тухай гаргасан мэдэгдэлдээ дурджээ. Мөн “Бид ОХУ-ын Засгийн газартай ажилладаг интернэтийн судалгааны агентлаг гэгддэг суртал ухуулгын байгууллагын үйл ажиллагааны дэмжлэгээр твиттерийн цахим хаягаар харилцдаг нь нотлогдсон хүмүүсийн тоог нэмсэн гэв. Эдгээр хохирогчоос гадна “Твиттер” компанийнхан энэ агентлагтай харилцдаг гурван сая 841 мянган профайл байдаг гэсэн тооцоог гаргажээ. Энэ профайлийг дагасан, жиргээг нь хуваалцсан болон тэдний ямар нэгэн жиргээнд таалагдсан гэсэн тэмдэг дарсан 677 мянга 755 хэрэглэгчдэд энэ талаар анхааруулжээ. Түүнчлэн эдгээр хаягийг түр хааснаас гадна тэдний жиргэсэн мэдээлэл олон нийтэд зориулагдаагүй байсан хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин