Германы Засгийн газрын хүмүүнлэгийн тусламжийн болон хүний эрхийн коммисар Бэрбэл Кофлер БНХАУ-ын эрх баригчдад Бээжинд өнгөрсөн сарын 9-нд тэмцэлд уриалсан хэргээр баривчлагдсан хүний эрхийг хамгаалагч, өмгөөлөгч Ю Вэншенийг суллахыг шаарджээ. Өмгөөлөгч Ю Вэншен 2013 онд Ерөнхийлөгч болсон Си Жиньпиний авлигын эсрэг эхлүүлсэн цуврал арга хэмжээг эсэргүүцсэн байр суурь баримталж буйгаа олон удаа илэрхийлж байсан юм. Мөн тэрээр өнгөрсөн сард тус улсын эрх баригчид ерөнхийлөгчөө шүүмжилсний төлөө өмгөөлөгчийн эрхийг нь цуцалсныг буруушаасан билээ. Анхандаа түүнийг төрийн ажилд саад болох гэсэн хэмээн буруутгасан. Харин одоо түүнийг тэмцэлд өдөөн хатгасан хэргээр шалгаж байна гэж Ю Вэншений эхнэр Ху Янь ярьжээ. Түүнчлэн түүнийг цагдаагийнхан нөхөрт нь тулгасан хэргээр дуудаж уулзсан байна.
Кофлер хийсэн мэдэгдэлдээ Ю Вэньшений хэргийн улмаас БНХУА-д өсөн нэмэгдэж буй хүний эрхийн асуудалд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Тэрээр Ю Вэншен БНХАУ-д ардчилсан шинэчлэл хийхийг дэмжихийн тулд энэ бүхнийг хийсэн гэв. Мөн Ю Вэншен даруйхан суллагдах ёстой гэж онцолсноос гадна БНХАУ-ын эрх баригчдыг тус улсын үндсэн хуулиар иргэний эрхийг хангаж байгаа эсэхийг баталгаажуулахыг шаардлаа.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин