Румыний парламент өчигдөр Виорика Дансилагийн Засгийн газрын бүрэлдэхүүнийг баталсан байна. Ингэснээр тэрээр энэ орны анхны эмэгтэй ерөнхий сайд болох юм. Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлах санал хураалтад түүнийг дэмжсэн 282 санал авсан бол 136 саналыг түүний эсрэг өгчээ. Энэ нь Засгийн газрын бүрэлдэхүүнийг батлахын тулд хамгийн багадаа 233-аас илүү санал авснаар сүүлийн жилд энэ улсад гурав дахь удаагаа шинээр бүрдэж буй Засгийн газар болж байгаа юм. Санал хураалтын дараа шинэ гишүүд тангараг өргөж, тус улсын Ерөнхийлөгч Клаус Иоханнис тэднийг албан тушаалд нь томилсон талаар “Агерпресс” агентлаг мэдээллээ. Шинэ Ерөнхий сайд Дансила албан тушаалаа нэр, төр, бахархалтайгаар нийт ард түмнийхээ төлөө хашна гэдгээ мэдэгдсэн байна. Мөн шинэ Засгийн газар бүрдсэн нь 2016 оны парламентын сонгуулиар амласан амлалтын үр дүн гэжээ.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин