Палестины Ерөнхийлөгч Махмуд Аббас Израйлтай энхтайвныг тогтоох шинэ хэлэлцээр хийхийн тулд НҮБ-ын дэмжлэгийг авах шаардлагатай байна гэв. Тэрээр олон улсын нийгэмлэгээс гаргасан тогтоолын дагуу зохион байгуулах ёстой олон улсын бага хуралд Африкийн холбоо болон түүний гишүүн орноос энэ хэлэлцээрт төлөөлөгчөө байлгах эсвэл илгээхийг бид хүсч байна гэж онцолсон байна. Үүнийг хоёр орны хилийн тухай 1967 онд гаргасан хуулийн шийдвэр болон Иерусалимыг оруулаад Палестины газар нутгийг эзэлсэн Израйлийн түрэмгийллийг дуусгахтай холбож тайлбарлах ёстой гэжээ. Мөн энхтайван бол палестинчуудын удаан эрж хайсан боломж гэж онцлон тэмдэглэсэн байна. Тэрээр АНУ-ын Иерусалимаас элчин сайдын яамаа шилжүүлэх болсон шийдвэрийг дахин шүүмжилжээ. Махмуд Аббас энэ шийдвэр нь АНУ-ыг Израйлийн холбоотон болсноор алдаа гаргаж буйг нотолж байна. Ингэснээр энхтайвныг зуучлагч гэж нэрлэх боломжгүй боллоо гэж үзэж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: " Зууны мэдээ" сонин