Х.ОЮУНБОЛД

 Давост болсон дэлхийн эдийн засгийн чуулганд оролцсон сэтгүүлчидтэй барьсан оройн зоогийн үеэр  тэрбумтан Жорж Сорос  АНУ-ын  технологийн  компаниудын  эрх мэдлийг шүүмжилсэн байнаТэрээр  тэднийг  шинэчлэл өөрчлөлтөд саад учруулж, ардчилалд заналхийлж байна хэмээн буруутгажээ.  “Facebook” болон “Google” компани нь улам хүчирхэгжих тусмаа шинэчлэл өөрчлөлтийн саад бэрхшээл болон хувирч байна. Мөн  бид одоо ойлгож эхэлж байгаа олон асуудал бэрхшээлийг  бий болгож  байна гэжээТүүнчлэн нийтийн цахим сүлжээ болон  интернэт хэрэглээний том компаниуд тэдний бодол ухамсар,ааш занд нөлөөлдгийг хэрэглэгчид нь анзаардаггүй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байнаЭнэ нь  ирээдүйд ардчиллын үйл ажиллагаанд сөрөг үр дагаврыг авчирна. Ялангуяа, сонгууль шударга бус болоход нөлөөлнө гэж тэрээр тавьсан илтгэлдээ дурджээ. Жорж Сорос эдгээр компани нь нийгэмд  их сөрөг нөлөөтэй гэж үзжээ. Учир нь анхаарлыг татаж, өөрсдийн наймаа арилжааны зорилгодоо чиглүүлэх замаар хэрэглэгчдээ хуурч байна. Мөн тэднийг үзүүлж буй үйлчилгээндээ  хэрэглэгчдээ санаатай донтуулдаг гэж бодож буйгаа илэрхийлжээ.   Тэрээр энэ бүгдээс хамгийн их сэтгэл түгшээсэн зүйл нь  эдгээр компани Засгийн газрын ивээлд байдаг хяналтын албаныханд  олон хэрэглэгчийнхээ хувийн мэдээллийг санал болгож байгаа явдал юм гэж дүгнэн, сэрэмжлүүлсэн байна.   Энэ нь  зохиолч  Жорж Орвелл эсвэл Олдос Хаксли зохиолдоо  этгээд тоталитар дэглэмтэй нийгмийн  нөлөөг тусгаж бичсэн шиг тоталитар дэглэмийн хяналтын сүлжээ болж болзошгүй гэж нэмж хэллээГэхдээ татварын бодлого, дүрэм журмын  үр дүнд эдгээр компанийн оршин тогтнох хугацаа  өдөр өдрөөр тоологдож байна  гэж таамаглаж байгаа юм. Харин технологийн энэ хоёр компанийн аль нь ч  ВВС агентлагийн  тавьсан тайлбар авахыг хүссэн хүсэлтэд  хариу өгөөгүй байна.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин