Энэтхэгийн Ерөнхий сайд Нерандра Моди Дэлхийн эдийн засгийн форумын үеэр Энэтхэг таван их наяд ам.долларын эдийн засгийг бий болгоно хэмээн мэдэгдэж хөрөнгө оруулагчдыг эх орондоо урьж буйгаа илэрхийлсэн байна. Тэрээр “Бид лиценз авах гэж хүлээдэг байдлыг хална. Бид хүнд суртлыг хална. Хөрөнгө оруулахад хамгийн хялбар, тайван улс болно” гэсэн юм. “Энэтхэгт хөрөнгө оруулж, Энэтхэгт аялахад хамгийн амархан бас хялбар байх болно” гэж онцгойлон тэмдэглэсэн байна. Даваа гаригт ОУВС Давост зарласан мэдээллээрээ Энэтхэгийн эдийн засаг энэ онд 7.4 хувиар өснө гэж мэдэгджээ. Харин Хятадад энэ үзүүлэлт 6.8 хувьтай байх аж.
Эх сурвалж: “ зууны мэдээ” сонин