Ж.ЦОГЗОЛМАА

 Бүгд найрамдах нам болон ардчилсан намынхан түр хугацааны санхүүжилтийн төсөв баталсны дараа ану-ын засгийн газрын хэсэгчилсэн хориг цуцлагдлаа.

Хууль бус залуу цагаачдын асуудалд маргаан үүсгэсээр ирсэн бүгд найрамдахчуудын амлалтыг хүлээн авсны дараа ардчилсан намын удирдагчид төсвийн асуудалд эргэн орохыг зөвшөөрсөн юм. Даваа гаригийн орой энэхүү төсөвт гарын үсгээ зурсан ерөнхийлөгч д.трамп ардчилсан намынханд хандан баяр хүргэсэн байна. Энэ бол аравдугаар сараас хойшхи дөрөв дэх удаагийн түр хугацааны арга хэмжээ болж байна. Учир нь капитол хилл урт хугацааны төсвийг батлуулж чадахгүй явсаар ирсэн билээ.

Ирэх сарын 8-ныг хүртэл хүчинтэй энэхүү шийдвэрийн дараа конгресс урт хугацааны төсвийг баталж чадна гэж найдаж байна.

Холбооны мянга мянган ажилчид өнгөрсөн бямба гаригаас хойш төлөгдөөгүй зардлаа хэрхэн санхүүжүүлэхийг хүлээж байлаа. “энэ бол их ажлын хажуугаар цайндаа орох завсарлага олгосонтой адил хэрэг байлаагэж атланта дахь Өвчин судлал, түүнээс урьдчилан сэргийлэх төвийн эрдэмтэн том Чэйдлройтерс”-т ярьжээ.

 Бүгд найрамдахчууд юу Ярив?

Бүгд найрамдах намын лидер митч мак коннелманай нам бүгд найрамдахчуудтай цагаачдын асуудлаар зохицуулалт хийхээр бэлтгэж байнагэж хэлсэн байна. Ардчилсан намынханмөрөөдөгчидхэмээгддэг 700 мянга давсан залуу цагаачдыг албадан гаргахаас хамгаалахыг хүсч байгаа юм. Гэвч бүгд найрамдахчууд холбооны засгийн газрын үйлчилгээнүүд хэдийнэ хаагдчихсан байгаа энэ үед ямар нэгэн гэрээ хэлцэл байхгүй гэж зүтгэсээр байна.

Бүгд найрамдахчуудын нэг, ерөнхийлөгч д.трамп мэдэгдэлдээконгресс дахь ардчилсан намынхны хүсэл зорилгод сэтгэл хангалуун байнахэмээсэн билээ. Ингэхдээ тэрээрэх оронд минь л сайнаар нөлөөлнө гэвэл бид цагаачдын асуудалд урт хугацааны гэрээ байгуулж болногэжээ.

 Ардчилсан намынхан юу хийх бол?

Засгийн газрын үйл ажиллагаа дахин сэргэж буй энэ үед ардчилсан намынхан ноён макконнелийн амлалтанд үл итгэсэн хэвээр байна. 2020 онд болох ерөнхийлөгчийн сонгуульд сенатаас нэр дэвшигч элизабет уоррен, кирстен гиллибранд, кори бүүкер, берни сандерс болон камала харрис нар даваа гаригт баталсан төсвийн эсрэг байр суурьтай байж болох юм.

Сенатор харрис үүнд эргэлзэж байгаагаа илэрхийлсэн бол калифорнын өөр нэг сенатор дианн фиестэн улс төрийн мэдээллийн “the hill” агентлагтэнэ маш тодорхойгүй зүйл байна. Учир нь бүгд найрамдахчууд мөрөөдөгчдөд тусална гэсэн ямар ч баталгаа алгагэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин