Япон өнгөрсөн жил  28 сая 69 мянган жуулчин хүлээн авчээ. Харин энэ салбарт зарцуулсан төсөв нь  40 сая ам.долларт хүрсэн байна. Харин гадаадын  жуулчдын  ху­дал­дан авалтаар оруул­сан хөрөнгийн үзүү­лэлт дунджаар 1.3 ху­виар буюу 1.389  ам.доллараар буурчээ. Тухайлбал, Японд ирдэг гол жуулчид болох  БНХАУ-ын жуулчид  тус улсад зарцуулах зардлаа танасан байна. Тиймээс Токиогийн эрх баригчид гадаадын жуулчдын дунд тэдний анхаарлыг татах, хөрөнгө мөнгө зарцуулалтыг нэмэг­дүүлэхийн тулд судалгаа хийхээр төлөвлөжээ. Мөн тэд шөнийн хотын зугаа цэнгэлийн төрлийг нэмэгдүүлэх нь  гадаадын жуулчдын зарцуулах мөнгөний тоог ихэсгэх боломж гэж үзэж байгаа юм. Тиймээс судалгааны төсөвт 451 сая.ам.долларын хөрөнгө оруулалт хийх  юм байна. Үүнээс гадна 2020 он гэхэд 40 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин