Т.САЙХАН
Энэ долоо хоногоос фэйсбүүкт өөрчлөлт орохоор болжээ. Дэлхий дахинд болон тухайн улс оронд хамгийн найдвартай гэсэн мэдээллийн байгууллагуудын баттай эх сурвалж бүхий мэдээ , мэдээллийг newsfeed буюу үндсэн цонхонд харуулах, найз нөхөд , гэр бүлийнхний сэтгэгдэл бичигдсэн постыг эхэнд бизнесийн сурталчилгааг сүүлд нь харуулах зэргээр шинэчлэлт орохоор болжээ. Оны эхэнд “Фэйсбүүк” компанийн гүйцэтгэх захирал Марк Зукербэрг фэйсбүүкийн системд томоохон өөрчлөлт хийж байгаагаа зарласны хүрээнд ийнхүү хүмүүс хоорондын харилцаанд илүү ач холбогдол өгч, гэр бүл болон найз нөхдийнхөө хуваалцсан пост, бичсэн сэтгэгдэл зэргийг хамгийн эхэнд харах боломжийг хэрэглэгчдэдээ олгох юм байна. Шинэчлэгдсэн алгоритмын өөрчлөлтөөр Newsfeed хэсэгт харагддаг мэдээ цөөрч, өмнө нь Newsfeed-ын агуулгын таван хувийг бүрдүүлдэг байсан бол дөрвөн хувь болж буурахаар болжээ.
Эх сурвалж:www.polit.mn