Д.ЧИМЭГ

Монгол Улсын Засгийн газарЭрдэнэт үйлдвэркомпанийн 49 хувийг төрд авах шийдвэр дахин гаргасныгМонголын Зэскорпораци эсэргүүцэж байгаагаа албан ёсоор илэрхийлээд байна. Монгол Улсын Дээд шүүх арванхоёрдугаар сард тус үйлдвэрийг нийгэмчлэхийг хориглосон шийдвэр гаргасан ч энэ сарын эхээр Засгийн газар тус үйлдвэрийн 49 хувийг хэлцэл хийж авах замаарЭрдэнэт үйлдвэркомпанийг 100 хувь төрийн өмчит компани болгоно гэж зарласан. Гэсэн хэдий ч талуудын хооронд худалдах, худалдан авах хэлцэл хийгээгүй болохыгМонголын зэскорпорациас мэдээлсэн байна. Энэ үеэрээ Засгийн газрын энэ шийдвэрийг хуулийн хүрээнд түдгэлзүүлнэ гэдгээ мэдэгджээ. Тус компанийн ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар олон улсадМонголын зэскорпорацийг төлөөлж буйОмниа Стратегихуулийн фирмтэй уулзахаар Лондонд ирэх үеэр ньРойтерсагентлагийн сурвалжлагч түүнтэй уулзсан юм. ТэрээрБид өөрсдийн хууль ёсны өмчлөлөө дотооддоо ч олон улсад ч хамгаалах болногээдМонгол Улс Олон улсын валютын сангийнӨргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-ийн хүрээнд хүлээсэн үүргээ биелүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдыг татах шаардлагатай. Гэхдээ Засгийн газрын хийж буй энэ үйлдэл нь хөрөнгө оруулагчдад сөрөг дохиог өгөөд зогсохгүй дахин давтагдвал Монголыг сонирхох хөрөнгө оруулагч олдохоо болиногэлээ. Дэлхийн уул уурхайн томоохон компаниРио Тинтогрупп Монголын Оюутолгой зэсийн ордод үйл ажиллагаа явуулж байгаа. Оюутолгой компанийн 34 хувийг Монгол Улсын Засгийн газар, 66 хувийгТуркойз Хилл Ресурскомпани эзэмшдэг бол тус компанийн 51 хувийгРио Тинтогрупп эзэмшдэг юм. “Монголын Зэскорпораци 2016 онд Засгийн газрын зөвшөөрлөөр ОХУ-аасЭрдэнэт үйлдвэр”-ийн 49 хувийг худалдан авсан ч парламентын зарим гишүүд уг худалдан авалтыг эсэргүүцэж, тус уурхайг нийгэмчлэх шийдвэр гаргасан байна. “Монголын Зэскорпораци уг худалдан авалт нь хууль ёсны дагуу хийгдсэн бөгөөд Засгийн газар Дээд шүүхийн шийдвэрийг үгүйсгэж байгаа нь Үндсэн хууль зөрчиж байна хэмээн мэдэгдсэн. Төрийн өмчитЭрдэнэт үйлдвэр”-т хувийн компанийн менежмент орсноор ашигт ажиллагаа сайжирч, төсөвт төвлөрүүлэх орлого нэмэгдэнэ гэж үзэж буйгаа илэрхийлсэн. Өнгөрсөн оны эхний хагас жилдЭрдэнэт үйлдвэркомпани төсөвт өмнөх жилтэй харьцуулахад дөрөв дахин их хэмжээний татварыг төвлөрүүлжээ..

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин