Õ.ÎÞÓÍÁÎËÄ
Цахилгаан тоног төхөөрөмж, компьютер үйлдвэрлэдэг “Apple” компани АНУ-ын эдийн засаг болон ажиллах хүчээр дэмжих амлалт өгсөн. Энэ амлалтаа биелүүлэхийн тулд хөрөнгө оруулах шинэ төлөвлөгөө боловсруулсан гэж мэдэгджээ. Компанийн зүгээс 20 мянган ажлын байр бий болгох, ирэх таван жилд эдийн засгийн өсөлтөд зориулж 285 сая 151 евро хандивлахаар төлөвлөсөн байна. “Apple” компани гаргасан мэдэгдэлдээ АНУ-д шууд, шууд биш хоёр сая ажлын байр бий болгохыг хариуцна. Энэ төлөвлөгөөний үр дүнд ирэх таван жилд их сургуульд гэрээгээр 20 мянган ажлын байр бийболгохоор төлөвлөж буйгаа дурджээ. Түүнээс гадна энэ таван жилийн хугацаанд хотын урсгал зардалд 24 сая гаруй еврогийн хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөөд байгаа аж. Мөн үйлчлүүлэгч нартаа туслалцаа үзүүлэх техникийн ажилтнуудыг байрлуулах шинэ байр барина гэж мэдэгдсэн байна.
Ингэснээр АНУ-ын эдийн засгийн хөгжилд 281 сая гаруй еврогийн хөрөнгө оруулна гэж “Apple компанийнхан тооцоолжээ.
Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин