Х.ОЮУНБОЛД

 Их  Британи  одоогийн  нийгэмд тулгамдаад байгаа гол асуудлын нэг болох ганцаардлын эсрэг арга хэмжээ авахаар шийдсэн байнаЕрөнхий сайд Тереза Мэй Иргэний нийгмийн яаманд харьяалагдах хэлтсийг байгуулснаа мэдэгджээЭнэ хэлтсийн гол зорилго нь есөн сая британи иргэнд тулгарч буй ганцаардлын асуудлыг шийдвэрлэхийг хариуцаж ажиллах юм. ТэрээрГанцаардал нь  олон хүний хувьд гунигт байдал юмгэжээМөн энэ асуудлыг хариуцсан сайд Трейси  энэ ажлыг  үр дүнд хүргэхийн  тулд сайн  дурынхан, компаниуд болон улс төрийн намуудаас дэмжлэг хүсэхийг сануулсан байнаЯлангуяа, ойр дотны ярих хүнгүй настай хүмүүст анхаарлаа хандуулах шаардлагатай хэмээн онцолжээЭмч нарын хэлж байгаагаар ганцаардал нь  үндэсний хэмжээнд газар авч байна. Бидэнд өдөрт үзүүлдэг таван  үйлчлүүлэгч тутмын нэг нь энэ шалтгаанаар бидэнд ханддаг гэвЗасгийн газраас мэдэгдсэнээр  Их Британийн долоон иргэн бүрийн нэг нь ганцаарддаг болон  75-аас  дээш насны олон хүн хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй адил ганцаараа амьдарч байна.  200 мянган хүн ойр дотны хүмүүстэйгээ харьцахгүй сар болдог. Тиймээс түгшүүр зарлаж буйгаа мэдэгдсэн байна. Хүмүүс, нийгмээс тусгаарлагдсан ганцаардмал хэмээх тодотголтой хүмүүст эрт нас барах, даралт ихсэх болон  сэтгэцийн олдмол өвчтэй болох магадлал их байдаг байна. Мэргэжлийн эмч нар ганцаардах нь өдөрт 15 тамхи татахаас ч муу гэжээОдоогоор Их Британи даяар ганцаардалтай холбоотой мэдээллийг цуглуулна. Дараа нь  төрийн бус байгууллагаар дамжуулан асуудлыг хөнгөвчлөх зорилгоор төсвөө зарцуулах юм байна.

Эх сурвалж: “ Зууны мэдээ” сонин