Т.САЙХАН

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнийг томилох тухай асуудлыг хэлэлцэвСтатистикийн тухай хуульдЗөвлөл нь долоон хүний бүрэлдэхүүнтэй байна. Зөвлөлийн гурван гишүүнийг УИХ-ын холбогдох байнгын хороо, гурван гишүүнийг Засгийн газар санал болгож УИХ томилно. Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн гишүүд нь орон тооны бус байнагэж заасан. Засгийн газраас ЗГХЭГ-ын Хөрөнгө оруулалт, төр, хувийн хэвшлийн түншлэлийн асуудал хариуцсан дэд дарга, Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга, Үндэсний хөгжлийн газрын даргыг нэр дэвшүүлсэн. УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос Монголбанкны дэд ерөнхийлөгч, Эдийн засгийн байнгын хорооны ажлын албаны ахлах зөвлөхийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулахаар санал болгосонУИХ-ын гишүүн Б.Жавхлан ШУА-ийн тухайн асуудал эрхэлсэн чиглэлийн ерөнхийлөгчийг Үндэсний статистикийн хорооны зөвлөлийн бүрэлдэхүүнд оруулах саналыг гаргав. Ийнхүү нэр дэвшигчдийг дэмжих болон УИХ-ын тогтоолын төслийг дэмжих эсэхээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэн тул чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар боллоо. Мөн  өчигдрийн хуралдаанаар Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулахаар боловУг хуулийн төсөл нь  ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх юмХэрэгжсэнээр  банкуудын охин компанитай байх эрх хязгаарлагдах бөгөөд Монголбанкнаас хяналт  тавьж ажиллахаар боллоо.

Эх сурвалж:  “Зууны мэдээ” сонин