Х.ОЮУНБОЛД
Хойд Солонгос Өмнөд Солонгосын Засгийн газарт хоёр Солонгосын харилцааны асуудлыг хариуцсан газрын захирал Ри Сон Гвоноор ахлуулсан таван гишүүнээс бүрдсэн төлөөлөгчийг илгээнэ гэв. Тэд энэ долоо хоногт болох хоёр орны хооронд хийх хэлэлцээрт оролцоно хэмээн Өмнөд Солонгосын “Ёнхап” агентлагаас мэдээллээ.
Өнгөрсөн мягмар гаригт Өмнөд Солонгос ПёнЧанд болох өвлийн спортод тамирчнаа оролцуулах болон хоёр орны харилцааг сайжруулах зорилгоор өндөр төвшний хэлэлцээр хийхийг санал болгосон юм.
Өмнөд Солонгос энэ хүсэлтээ Хойд Солонгосын удирдагч Ким Жон Уны шинэ жилээр ард түмэндээ мэндчилгээ дэвшүүлэх үеэр өвлийн олимпод тамирчнаа илгээх, Сөүлтэй өөр бусад асуудлаар хэлэлцэнэ гэж мэдэгдсэний дараа тавьсан билээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин