Х.ОЮУНБОЛД
Хэвлэл мэдээллийн ажилтнуудын амь насанд халддаг орноор Мексикийг нэрлэсэн байна. Дэлхийн оронд 81 сэтгүүлч амь үрэгдсэн тохиолдол гарсан. Тэдний 13 нь Мексикт бүртгэгджээ.
Мөн Дотоод явдлын яамнаас өгсөн мэдээллээс үзвэл өнгөрсөн I-XI сар хүртэлх хугацаанд 23 мянган аллагын хэрэг бүртгэгдсэн байна. Мексикт хүчирхийллийн үзүүлэлт нэмэгдсэн бөгөөд ойролцоогоор 20 минут тутамд нэг аллага болдог ажээ. Түүнээс гадна сэтгүүлчдэд дарамт үзүүлэх нь ихэссэн гэжээ. 2003 онд Энрике Пена Нето Ерөнхийлөгч болсноос зургаан жилийн дотор 40 сэтгүүлч амь үрэгдсэн байна. Олон улсын сэтгүүлчдийн холбооноос үзэж байгаагаар амь үрэгдсэн 13 сэтгүүлч нь ижил төстэй намтартай. Тэд орон нутгийн болон үндэсний том сонинд ажиллаж авлига болон тус улсад газар авсан мансууруулах бодисын наймаатай холбоотой үйл явдлыг илрүүлж бичихэд мэргэшсэн сэтгүүлчид байжээ.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин