Д.Сүрэн
Хэрэглэгчдийн цахилгаан хангамжийн найдвартай байдлыг дээшлүүлэх, өвлийн оргил ачааллыг ажралгүй туулах зорилгоор “Хайлааст” дэд станцын трансформаторын хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлыг маргааш эхлэх гэж байна. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн хойд хэсгийн цахилгаан хэрэглэгч Зургаа, Долоон буудал, Чингэлтэй, Хайлааст, Бэлх, Сэлбэ, Дамбадаржаагийн гэр хороолол болон Салхит, Зуун мод, Ар Согоот, Яргайт, Яргайтын богино, Шаргаморьт, Майхантолгой, Гүнт, Баянбулаг, Санзай, Хуурай мухар, Ойн булаг, Хандгайт зэрэг зуслангийн чиглэлд цахилгааны хязгаарлалтыг маргаашнаас хийж эхлэх юм. Засвар шинэчлэлийн ажлын хүрээнд энэ сарын 19-24 өдөр бүр нэг цагийн хугацаатайгаар дөрвөн удаа цахилгааны хязгаарлалт хийхээр болжээ. Иргэд, аж хауйн нэгжүүд цахилгааны хязгаарлалт хийх хугацаанд эрчим хүчний зохицуул хэрэглэхийг “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компаниас санууллаа. Цахилгаан хязгаарлах дэлгэрэнгүй хуваарийг дараах хүснэгтээс үзнэ үү.

|
Хязгаарлалт хийх фидерүүд |
Хязгаарлалт хийх цаг |
Хязгаарлалтанд хамрагдах хэрэглэгчид |
|
|
1 |
Чингэлтэй |
1. 07.00-08.00 2. 12.00-13.00 3. 16.00-17.00 4. 21.00-22.00 |
ЧД-14, 15, 16, 18-р хороо. Чингэлтэй орчмын хэрэглэгчид |
|
2 |
Сэлх |
1. 08.00-09.00 2. 13.00-14.00 3. 17.00-18.00 4. 22.00-23.00 |
СБД-15, 18, 20-р хороо. Сэлхийн хэрэглэгчид |
|
3 |
Согоот |
1. 06.00-07.00 2. 09.00-10.00 3. 14.00-15.00 4. 18.00-19.00 |
ЧД-14, 15, 16, 18-р хороо. Хайлааст Чингэлтэйн хэрэглэгчид |
|
4 |
Дамбадаржаа |
1. 11.00-12.00 2. 15.00-16.00 3. 19.00-20.00 |
СБД-15, 16, 17, 18, 20-р хороо. Дамбадаржаа, Сэлх, Бэлх орчмын хэрэглэгчид |
|
5 |
Салхит |
1. 08.00-09.00 2. 13.00-14.00 3. 17.00-18.00 4. 22.00-23.00 |
СБД-15, 16, 17, 18, 19-р хороо. Салхитын дээд, доод хэсэг, Дамбадаржаагийн 22-55 дугаар гудамжны хэрэглэгчид |
|
6 |
Ар согоот |
1. 07.00-08.00 2. 12.00-13.00 3. 16.00-17.00 4. 21.00-22.00 |
СБД-15, 17-р хороо. Ар согоот, Зуун модны хэрэглэгчид |
|
7 |
Жигжид |
1. 11.00-12.00 2. 15.00-16.00 3. 19.00-20.00 |
ЧД-19-р хороо. Яргайт, Яргайтын богино, Жигжид, Гүнтийн амны зуслангийн хэрэглэгчид |
|
8 |
Шадивлан |
1.11.00-12.00 2. 15.00-16.00 3. 19.00-20.00 |
ЧД-19-р хороо. Шадивлан, Зуун модны зуслангийн хэрэглэгчид |
|
9 |
Шаргаморьт |
1. 07.00-08.00 2. 12.00-13.00 3. 16.00-17.00 4. 21.00-22.00 |
СБД-19-р хороо. Шарга морьтын зуслангийн хэрэглэгчид |
|
10 |
Санзай Гоодой |
1. 06.00-07.00 2. 09.00-10.00 3. 14.00-15.00 4. 18.00-19.00 |
ЧД-19-р хороо, СБД- 19-р хороо Хуурай мухар, Майхан толгой, Баянбулаг , Санзай, Хандгайт, Ойн булагийн зуслангийн хэрэглэгчид |