Х.ОЮУНБОЛД
Миланд их долоогийн бүлгийн Эрүүл мэндийн сайд нар хүн төрөлхтний эрүүл мэндэд цаг агаарын өөрчлөлт нөлөөлж буй үр дүнгийн тухай хэлэлцсэн хурал өндөрлөлөө. Эхний өдөр эрүүл мэнд болон цаг агаарын өөрчлөлтийн асуудлыг хэлэлцсэн байна. Мөн эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрүүл мэнд болон тэдний өвчний нянг эсэргүүцэх чадварын тухай хэлэлцжээ. Энэ хуралд оролцохын өмнө НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ерөнхий захирал Хосе Грациано да Силва хоол, хүнсний тэжээлийн дутагдлыг арилгах, эрүүл, зөв хооллохын тулд хооллох арга барилыг өөрчлөх арга хэмжээг яаралтай хэрэгжүүлэхийг шаардсан юм. Тэрээр эдийн засаг болон олон нийтийн эрүүл мэндэд асуудал үүсгэхээс сэргийлэх зорилгоор хоол хүнсний аюулгүй байдалд анхаарлаа хандуулах шаардлагатай гэв. Италийн эрүүл мэндийн сайд Беатрис Лорензин даргалсан энэ хуралд их долоо бүлгийн эрүүл мэндийн сайдууд, Европын эрүүл мэндийн асуудал хариуцсан комиссар Витенис Андрюкатис болон ДЭМБ-ын Ерөнхий захирал Маргарет Чан нар оролцсон байна.
Мөн төр,засгийн тэргүүнүүд дараагийн ээлжит хурлыг даргалах эрхийг Канад улсад шилжүүлсэн байна.Энэ үеэр соёл, гадаад харилцаа, санхүү, байгаль орчин зэрэг асуудлыг хэлэлцсэн байна. Дараагийн хурал Сицилийн Таормина мужид энэ сарын 15, 16-нд болно. Энэ үеэр олон улсын эрх тэгш байдлын талаар хэлэлцүүлэг өрнүүлэх юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин