Х.ОЮУНБОЛД

АНУ, Өмнөд Солонгос болон Японы  зэвсэгт хүчний удирдлагууд  оролцсон гурван талын хамтарсан уулзалтыг   Хавайн аралд хийлээАНУ-ын тэнгисийн цэргийн генерал Жозеф Данфорд Япон, Өмнөд Солонгосын төлөөлөгч нарыг Номхон далай дахь цэргийн бааздаа хүлээн авч уулзсан юм. Энэ үеэр тэд  Хойд Солонгосыг учир утгагүй мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийх шаардлагыг тавьсан байна.

Тэрээр хийсэн мэдэгдэлдээБид Хойд Солонгосоос   үүсээд байгаа зөрчлийг хурцатгаж болзошгүй мөргөлдөөнөөс зайлсхийхийг болон тус улсын хөгжил дэвшлийг сүйрүүлэх бодлогогүй алхмаа орхихыг хүсч байнахэмээн дурджээ.          Хойд Солонгос нь сүүлийн жилүүдэд цөмийн зэвсгийн болон баллистик пуужингийн туршилтыг   хийсээр ирсэнТус улс хамгийн сүүлд өнгөрсөн есдүгээр сарын 3-нд цөмийн пуужин харваж туршилт хийсний хариуд  НҮБ  шинээр хориг арга хэмжээ авсан. Гэвч энэ нь хойдуудын удирдагч Ким Жон Унд нөлөөлөөгүй юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин