Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч, МАХН-ын дарга Н.Энхбаяр Кубын ард түмэнд эмгэнэл илэрхийлсэн билээ.  Кубын ард түмэн ирма хар салхинд нэрвэгдэн их хэмжээний хохирол амсаад байгаа. Эмгэнэлийн хариуд Бүгд найрамдах Куба улсын сайд нарын Зөвлөлийн дарга Раул Кастро Рус МАХН-ын дарга Н.Энхбаярт хариу талархал ирүүлжээ.

Талархалд “Эрхэмсэг ноён Н.Энхбаяр танд болон МАХН-ын эрхэм нөхдөд бидэнд тохиолдсон  байгалийн гамшигт үзэгдэлд сэтгэл зовниж байгаад талархаж байгаагаа илэрхийлье” гэжээ.

Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин