Х.ОЮУНБОЛД     

Бээжинд ирэх жилийн тавдугаар сард   марксизмын тухай дэлхийн II чуулганыг зохион байгуулна. Чуулганд 300 гаруй мэргэжилтэн оролцох бөгөөд марксизмын үзэл санаа XXI зуунд нөлөөтэй эсэх талаар хэлэлцэх юм.

Чуулганыг зохион байгуулагч комиссын гишүүн Гу Хайлянг “Энэ үйл ажиллагаа нь Карл Маркс мэндэлсний 200 жилийн ой болон БНХАУ-д өөрчлөлт шинэчлэлтийг эхлүүлсний 40 жилийн ойтой давхцаж байна” гэв.

Тэрээр энэ нь дэлхийн марксизмын судалгаа, социализмын шинжлэх ухааны хувьд их чухал үйл явдал гэж сэтгүүлчдэд ярьжээ. Чуулган “Марксизм, дэлхийн болон орчин үеийн БНХАУ” гэсэн уриан дор болох юм. Мөн тус чуулганы хүрээнд зохион байгуулах 17 бага хурлаар БНХАУ-ын шийдэл, хөгжиж буй орнуудын орчин үеийн арга барил зэрэг асуудлаар хэлэлцэх юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин