Х.ОЮУНБОЛД   

Японы их хурлын доод танхимын гишүүдийг сонгох байр ажиллаж эхэллээ.   Сонгуульд тус улсын 10 гаруй нам 1180  хүний нэрийг дэвшүүлсэн байна. Тэд  сүүлийн таван жил Ардчилсан демократ болон буддын шашинт нам удирдаж ирсэн доод хурлын 465 суудал авахын төлөө өрсөлдөх юм. Мөн энэ сонгуульд шинэ байгуулагдсан хоёр нам  тус улсын хоёр дахь эрх баригч  хүчин болохын төлөө өрсөлдөх юм байна. Японы 47 мужид Сонгуулийн санал хүлээн авах 48620  газар сонгуулийн санал хүлээн авах хугацаа дуустал оройн 20:00  цаг хүртэл ажилланаСонгогчид сонгуулийн санал хураалтаа хоёр хэлбэрээр өгнө. Энэ нь нэг систем нэг  суудлын төлөө өрсөлдөж байгаа 289 нэр дэвшигчээс сонгосон нэр дэвшигч болон намынхаа нэрийг бичиж өгөх юм байна. Өнгөрсөн сонгуулиар  Ерөнхий сайд Шинзо Абэгийн нам  доод танхимын 291 суудал харин Буддын шашинтны  Комейто нам 35 суудал  авч тус улсын их хурлын доод танхимыг бүрдүүлж байжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин