С.УЯНГА

Нийгмийн өнчрөлүзсэн 2-18 насныхан амьдардагӨнөр бүлтөвд очсоны дараа нэг л зүйл бодогдов. Халуун дулаан гэр бүл, хайрлаж энэрэх эцэг эхгүйер нь юм бүхэнд дутуугийн мэдрэмж өндөртэй тэдгээр хүүхдүүдийг Монгол Улсын төр халамжлах үүрэгтэй. Тиймээс балчир ахуйгаасаа дутуугийн мэдрэмжийг дэндүү их мэдэрч яваа хүүхдүүдэд ядаж 18 нас хүртэл нь энэ муухай мэдрэмжийг бага амсуулаасай. Ингэхийн тулд төр үүргээ биелүүлж, бодлогоо тэлээсэй. Хотын зүүн захад нам жим амьдарч байгаа хүүхдүүдийн ирээдүйд итгэл бэлэглээсэй гэж.    “Өнөр бүлтөв яг л тийм бусадтай нэгэн адил гэр бүлд дүйцэхүйц хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх үүрэгтэй төрийн үйлчилгээний онцгой байгууллага. Энэ утгаараа тэндхийн 160 гаруй хүүхэд, цаашлаад тэнд ажиллаж буй 100 гаруй ажилтанд төр хайр, халамжаа хүртээх учиртайГэвч өнөөдөрӨнөр бүлтөвд байдал тиймхэн. Асрамжийн төвийн хүүхдүүдийг өрөвдөж, шаналснаа тоочоод байвал дуусахгүй. Гэхдээ л тэд дэргэдүүр нь өнгөрөх нэгнээс халамж хүсч, хэн нэгнийг сэтгэлдээ хүлээж цөхөрдөг байх. Тиймээс амьдралд хөлөө олох гэж тэмцэж, тэмүүлж яваа сэтгэл зүтгэлийг нь төрийн мэргэн бодлогоор зөв тийш залах хэрэгтэй мэт.

 Сүүлийн нэг жилд урсгал засвар орж өнгө зассаныг эс тооцвол хүүхдийн хөгжил хоцрогджээ. Төр үүргээ төдийлөн биелүүлж чадахгүй байгаагаас 18 нас хүрсэн ч бэлэн мөнгөтэй харьцаж чадахгүй хүүхдүүд олон байна. Мөн эрүүл хүүхдийг сэтгэцийн өвчтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдтэй хамт байлгаснаас эрсдэлд орох тохиолдол элбэг. Хүүхдүүдийн бие сэтгэхүйн онцлогт тохирсон сэтгэлзүйч баг хамт олон дутагдалтай гээд тоочоод байвал  бэрхшээл их бийТүмэн бэрхшээл зовлонгоос цөөхөн хэдийгшүүрдэжавав.

 

ӨНӨР БҮЛТӨВИЙН ХҮҮХДҮҮД ЦААСАН МӨНГӨӨР ХУДАЛДАА ХИЙДЭГ

 

Өнгөрсөн жилийн өдийтэй харьцуулахадӨнөр бүлтөвийн орчин нөхцөл хамаагүй сайжирсныг тэмдэглэх хэрэгтэй. Хэдийгээр төрийн хайр, халамж бүрэн дүүрэн хүрч чадахгүй байгаа чӨнөр бүлтөвийн ажилтнууд өөрсдөөсөө 100 мянган төгрөг гаргаад өрөөнүүдийг хуваан авч засвар үйлчилгээ хийсэн байна. Хоёр өрөөг нэгтгэж голд нь хаалга гаргаж тусад нь гал тогооны өрөөтэй болгожээ. Ингэснээр долоон хоногоор хүнсийг нь өгөөд өөрсдөө дуртай, хоол цайгаа хийж идэх болсон байна. “Урьд нь тогтсон цагт хүний хийсэн хоол идчихээд, өрөөндөө ороод унтдаг байсантай харьцуулахад хүүхдүүдийн хандлага, төлөвшил шал өөр болсон. Өөрөөр хэлбэл, гэр бүлийн орчинд өсгөх дэлхий нийтийн жишигт ойртуулах гэж оролдож байнагэж  тус төвийн дэд захирал Д.Лхагва-Очир ярьсан юм. Мөн охидын гоёж гоодох, нууцаа хуваалцахОхидын шивнээөрөөг тусгайлан засч янзалсан харагдана. Айлын тоглоомын талбай руу гүйж ад үзэгдэж, хөөгдөөд байхаар нь машины зогсоолоо тоглоомын талбай болгож тохижуулжээ. Энэ мэтчилэн төвийн дарга, багш, ажилчдын санаачлага, хүч хөдөлмөрөөр өнгөжин дээшилж буй олон зүйл байгаа ч төрийнгар”-ыг харахаас аргагүй асуудал өчнөөн бий. Түүнчлэн ажилчдын авч байгаа цалин хөлсийг хийж буй ажилтай зүйрлэмгүй мэт. 300-400 мянган төгрөгийн цалин аваад үүрээс үдшийн бүрий болтол төрөл бүрийн ааш зан, сэтгэхүйн онцлогтой хүүхдүүдтэй  зууралдахыг  харахад дурандаа л ажиллаж байна уу гэж эрхгүй бодохоор.

Өнөр бүлтөвийн хамт олон хүүхдүүдээ бэлэн мөнгөтэй харьцаж сургахын тулд хандив тусламжаар ирсэн эд зүйлсээр дэлгүүр нээгээд цаасан мөнгө олныг хэвлэжээ. Долоон хоногт 20 мянган төгрөгийн хязгаартайгаар цаасан мөнгөө тараана. Цаасан дэвсгэртүүдээр өмд, цамц,дэвтэр, бал, чихэр жимс гээд бүхий л хэрэгцээгээ худалдаж авч болно. Төвийн захирал М.Өлзийчимэгийн хэлснээрЭдгээр хүүхдүүд юм бүхэнд дутуугийн мэдрэмж өндөр учраас хоол идсэн ч цадахгүй. Маш их хайр халамж хүснэ. Янз бүрийн л ааш авиртай хүүхдүүд бий. Сүүлийн жилүүдэд ирэх хүүхдүүдийн тоо нэмэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй болон сэ­т­гэцийн өвчтэй хүүхдүүдийг асарч хандах төвлөрсөн төв шаардлагатай. Хөгжлийн бэрхшээл болон сэтгэцийн өвчний төвшнөөсөө хамаараад энгийн хүүхэдтэй байлгаж болох уу, үгүй юу гэж тодорхойлоод журам боловсруулчих ёстой. Сэтгэцийн өвчтэй хүүхдүүд уурласан үедээ биеэ барьж чадахгүй. Шөнө гэнэт орилж чарлаж бусдыгаа түгшүүрт автуулдаг. Хүүхдүүдийн бэрхшээлээс үүдээд төрөлжсөн баг хамт олон хэрэгтэй. Энэ хүүхдийг аваач гэж хүмүүс маш их утасддаг. Дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд ажлаа хийхгүй бол хүүхдийн эрх маш их зөрчигдөж байнаХөдөлмөрийн чадвараа 70-аас дээш хувь алдсан, сэтгэцийн эмгэгтэй хүүхдүүдэд тусгайлсан асаргаа шаардлагатай байгаа учраас асрамж халамжийн төвийг шинээр байгуулах хэрэгтэй. Хэрэв байгуулж чадахгүй бол бидэнд тусгай өрөө тасалгаа байгуулж, асаргааны тусгайлсан хүмүүсийг бэлтгэж өгмөөр байна. 18-21 хүртэлх насны мөртлөө харж хандах хүнгүй хүмүүсийг нийгэмд шууд гаргачихаар амьдралд хөл алдах нь элбэг. Сургуулийн төлбөр, хоол хүнсний дутагдлаас болж буруу зам руу орж байна. Үүнийг анхаарч 21 нас хүртэл нь харж асардаг байя. Аав, ээж нэртэй боловч арав гаруй жил хүүхэдтэйгээ нэг ч уулзаж байгаагүй хүмүүс олон. Гэтэл бүтэн, хагас өнчин хүүхдүүдэд төрөөс олгодог халамж эдгээр хүүхдүүдэд маш их хэрэгтэй. Үүнийг яаралтай журамлах шаардлагатайгэсэн юм.

 

81 ХУВЬ НЬ ТҮГШҮҮРТЭЙ ГЭЖ ХАРИУЛЖЭЭ

 

Үнэндээ асрамжийн хүүхдүүдэд өлсөхөөс илүү сэтгэл нь тайван байх нөхцөл боломжийг төр засаг бүрдүүлж өгөх ёстой юм. Ингэж байж зөв хүн болж төлөвшинө. Төвд эрүүл сэтгэцтэй 93, эмгэг сэтгэцтэй 18, сэтгэцийн тулгамдсан асуудалтай 42 хүүхэд холилдон амьдарч байна. Зөвхөн охидоос авсан судалгаагаар 81 хувь нь түгшүүртэй гэсэн байна. Тиймээс төвийн хамт олон хүүхдүүдийнхээ хамтаарӨнөр бүл-2” цогцолборыг цаасан дээр зуржээ. Цогцолбороо олон түмэн хийгээд төр засгийн хайр ивээлээр удахгүй сүндэрлэнэ гэдэгт тус төвийнхөн итгэлтэй байгаа аж

Дээрх асуудалтай холбогдуулан ХЭҮК-оос өнгөрсөн хавар УИХ-д өргөн барьсанМонгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 16 дахь илтгэл”-д   төрийн болон хувийн өмчийн тусгай хэв шинжтэй цэцэрлэгт хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллаж буй багш, ажилтанд ажлын байрных нь чиг үүргээс хамаарч албан тушаалын үндсэн цалингийнх нь 10-30 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдэл хөлс олгох асуудлыг төрөөс шийдвэрлэх. Мөн Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, Хүүхдийн төв сувилалд байнга асруулж, суви­луулж буй хүнд хэлбэрийн болон давхар хөгжлийн бэрхшээлтэй нийт 34 хүүхдийг Өнөр бүл хүүхдийн төвийн харьяанд шил­жүү­лэх, тухайн бай­гуул­л­агыг мэргэжлийн хүний нөөцөөр бүрэн хан­гах, бүтэц, орон тоог нь нэмэгдүүлэх, шаард­ла­гатай тоног төхөө­рөм­жөөр хангах төсөв, хөрөнгийн асуудлыг шийд­вэрлэхийг тусгасан байдаг.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин