Э.ӨНӨР

 

-Танай дүүрэг цэрэг татлагад хэрхэн бэлдэж байна вэ. Хэчнээн залууд зарлан дуудах хуудас өгөв?

-Чингэлтэй дүүргийн цэргийн насны залуусын 97 хувьд зарлан дуудах хуудас өгсөн. Энэ жил нийслэлд 20 мянга 926 цэргийн наснынханд зарлан дуудах хуудас өгсөн байна.  Цэрэг татах бэлтгэл ажил хэвийн үр­гэлжлээд үндсэндээ дууслаа. Залуус цэрэгт явснаар мэргэжилтэй болно. Мөн эх орныхоо томоохон бүтээн байгуу­лал­тад оролцож, бэлэн мөнгөний хуримтлалтай халагдах боломж бүрдэж байгаа юм. Залуус халаг-даад эзэмшсэн мэргэж­лээрээ ажиллах боломж нь нээлттэй байгаа. Цэргийн алба хаасан залуус төрийн албанд ажилд орох нь нээлттэй болсон. 

-Цэрэг татлагад залуусын идэвх оролцоо хэр байна. Тэдний орол­цоог сайжруулахын тулд сүүлийн жилүүдэд хэд хэдэн өөрчлөлт хийсэн?

-Цэрэгт явах залуусын тоо харьцангуй нэмэгдэж байгаа. Цэргийн алба хаагчдыг төрөөс үзүүлж буй хөнгөлөлттэй зээл, сургалтад хамруулж, ажлын байраар хангахад анхаарч байгаа нь үр дүнгээ өгч байна.

-Цэргийн насны залуус хэр эрүүл, чийрэг байна?

-Нийслэлийн эрүүл мэндийн газар сүүлийн жилүүдэд цэрэг татлагын эрүүл мэндийн үзлэгт хийсэн судалгаа дүгнэлтээ танилцууллаа. Үзлэгт хам­рагдсан цэргийн нас­ныхны 44 хувь нь эрүүл мэндийн үзлэгт тэн­цээгүй байна. Мөн залуус ту­ранхай байна гэсэн үзүү­лэлт багагүй хувийг эзэлж байна. Эрүүл мэндээр тэнцээгүй залуусын 29 хувь нь цэргийн насандаа эмч­лэг­дэхгүй гэсэн мэргэжлийн эмч нарын дүгнэлт гарсан байна.

-Цэргийн албыг мөнгөн төлбөрөөр хаадаг болоод удаж байна. Энэ онд хэч­нээн залуу мөнгөн төлбөр төлсөн бэ?

-Нийслэлийн хэм­жээнд энэ онд 900 гаруй залуу цэргийн албанд мөн­гөн төлбөр төлжээ. Тэднээс 284.4 сая төгрөг төвлөрсөн байна